• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-11 17:32:40    
Хятад, Африк хамтын ажиллагааны шинэ хэв загварыг хайж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдрөөс Саудын Араб болон Африкийн дөрвөн оронд найрсаг хамтын ажиллагааны айлчлал хийж эхэлсэн , энэ нь мөн түүний 2009 оны анхны айлчлал болох юм. Хятадын дээд удирдагч шинэ оны анхны айлчлалаа Африкийн орнуудад хийж байгаа нь Африкийн олон оронтой харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс чухалд үзэж байгааг харуулж байна. Чухамдаа аль эрт 2006 оны 11-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн дээд чуулга уулзалтын дараа, Хятад, Африкийн анхлан үүдсэн харилцан ашигтай хамтаар ялах, хамтаар хөгжих хамтын ажиллагааны хэв загвар нь олон улсын анхаарлыг өргөнөөр татсан юм. Манай радиогаас Африкийн өмнөд хэсэгт суугаа сэтгүүлч саяхан хамтын ажиллагааны энэ хэв загварын үлгэр жишээ болсон Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсэд сурвалжилага хийсэн юм.

     Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс бол Хятадаас Африк тивд байгуулсан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны анхны бүс бөгөөд бас хамгийн урагштай, боловсронгуй, хамгийн сайн хөгжиж байгаа бүсүүдийн нэг нь юм. Уг бүсийн орлогч ерөнхий захирал Зань Баошэн хамтын ажиллагааны бүсийн амжилтын тухай танилцуулж хэлэхдээ:

     "Ноднин жилийн эцсийн байдлаар, уг бүс дэх аж ахуйн нэгжийн тоо 10-д хүрсэн. Түүнээс гадна, ноднины 9-р сарын 9-ны өдөр Хятадын Шямэнь хотод бидний зохиосон Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны Хятадын 12-р зөвшилцөл дээр, Хятадын өнгөт төмөрлөгийн уул уурхайн корпорац нь Замбийн Засгийн газартай " Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх болон хамгаалах тухай хэлэлцээр"-т албан ёсоор гарын үсэг зурсан юм. Энэ бол манай орны зохион байгуулж тендерт ялсан хилийн чанад дахь хамтын ажиллагааны арав гаруй бүсийн дотроос тухайн зочлогч оронтой хөрөнгө оруулалт, хамгаалалтыг ахиулах асуудлаар тохиролцсон хамгийн анхны хэлэлцээр болно. Ноднин уг бүсийн аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын нийт орлого нь 190 сая ам.долларт хүрч, нийт хөрөнгө оруулалт нь 500 сая шаха ам.долларт дөхөж, гэрээний нийт үнэ нь 700 сая ам.долларт хүрч, тухайн орон нутагт 3500 ажлын байр хангасан байна" гэжээ.

     Энэ оны 1-р сарын 15-ны өдөр Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн Лусака дахь салбар нь үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Замбийн Ерөнхийлөгч болон Хятадын ХЯ-ны сайд Чэнь Дэминь энэ ёслолд оролцсон байна. Өнөөдөр ийм сайхан хөл хөгжилтэй байгаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны энэ бүс нь харин хамаг анхандаа 1998 онд Хятадын өнгөт төмөрлөгийн уул уурхайн корпорацын тендерт ялж олсон зэс, кобальтын хаягдмал цооног байсныг маш олон хүн мэдэхгүй юм.

     Зань Баосэн хэлэхдээ:

    "Хятад, Замби хоёр орон хоорондын найрамдал болон эдийн засаг, худалдааны харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө, ганц төрлийн уул уурхайд хөрөнгө оруулахтай харьцуулбал, аж үйлдвэрийн сүлжээ бүрэлдүүлэх нь хоёр орон хоорондын хамтын ажиллагаанд нэн тус нэмэр болно гэдгийг Хятадын өнгөт төмөрлөгийн уул уурхайн корпорац таньсан. Үүгээр бөарахгүй, өнгөт төмөрлөгийн салбарт урт хугацаа хөрөнгө оруулж урт хугацаа ашиг хүртэдэг онцлогтой уялдуулан, бид аж ахуйн нэгжтийн бүс, аж үйлдвэрийн бүс байгуулах үзэл баримтлал дэвшүүлсэн" гэжээ.

     Зэс, кобальтын цооногоор бүхий л бүсийн уул уурхайн аж үйлдвэрийг дайчилж, уг бүсийг улмаар маш их цар хэмжээтэй аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлжээ.

     10 жил шаргуу чармайн ажилласнаар, Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс нь өнөө, Хятадаас Африкт хөрөнгө оруулан байгуулсан, амжилттай үлгэр жишээ болон хөгжиж байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\