• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-11 22:16:36    
Өнгийн долоон солонгын нэгэн үзүүрийг барьж яваа нэрт хөтлөгч, нэвтрүүлэгч Замьяаны Батбаяр

Хятадын Олон Улсын Радио

    Өвөр Монголын Одон Телевизийн "Гурван даваа" хөтөлбөр өнөө үзэгчдэд маш таашаагдаж байхын дагуу "Гурван даваа" хөтөлбөрийн хөтлөгч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт хөтлөгч, нэвтрүүлэгч Замьяаны Батбаярыг Монгол Одон телевизийн үзэгчид хаа газрын хэн болохыг сайн мэдэх болжээ.

    Батбаяр монгол цусны уламжиллаа морь бөх хоёроороо баясдагаас гадна гэртээ бол өрөө хөдөлж гарын хоол хийх дуртай, хөдөө гарвал аргал түүх дуртай хөдөлмөрч хүн юм. Яг ингэж хангайн бор амьдрал, хотын наргиант амьдрал гээд олон зүйлийг өнгөрүүлсэн мэдрэмж нь нэрт хөтлөгч нэвтрүүлэгч болох зам юуг нь тавьсан ч болвуу.

    Монгол улсын Боловсролын их сургуулийг тоглогч жүжиглэгчийн мэргэжлээр дүүргэсэн оюутан насаа, амьдрал ухаарах жүжгийн уран бүтээлгийн замд бэдэрч бас бадарч явсан гэнэн залуу насаа, Москвагийн олон улсын радиод байсан идэр насаа хая дурсаж хая бахархаж явсан Батбаяр Өвөр Монголын Одон Телевизийн "Гурван даваа" хөтөлбөрт ажиллаж яваадаа сэтгэл хангалуун байж, "60 насандаа би ийм их аз жаргалтай байна гэдэг бол тансаг хувь тавилан. Өвөр монголчуудад би сэтгэлээрээ ханддаг, бүгдээр намайг сайн таньдаг, мөн өндөр хүндэтгэлтэй хүлээн авдаг. Түүх, үсэг бичгээ дээдэлж явдгийг нь чин сэтгэлээсээ ойлгосон, хөдөөний хүмүүс нь бүр ч сайхан ярцгаадаг юм байна лай. Өвөр Монголын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийе гэж санаж байна. Зөвхөн хамтарсан уран бүтээл хийх төдийгүй, ер нь Монгол Хятад хоёр орон олон талаар хамтран ажиллана гэдэг бол бие биесээ юм сурна гэдгийн сургаал л юм гэж байлаа.

    Тэрээр хоолны мөнгөө хэмнэж амтархан унших номоо авдаг бөгөөд бүр олддоггүй зарим номыг бол хулгайлж уншдаг номын хорхойтой нэгэн. Монгол ардын зүйр цэцэн үг, хэл зүгшрүүлэх үг, Монголын нууц товчоон байнга уншиж хэл яриагаа боловсруулж, хөтлөх, нэвтрүүлэх мэргэжлээ дээшлүүлдэг боловсрол чамбай хөтлөгч. Онгироо сагсуу хүнийг их тоодог гэсэн. Яагаад гэхээр сагсуу цоглог хүмүүс маш авьяаслаг байдаг учир зөв замаар залгаад өгөх юм бол мундаг хүн болно доо. Хүн хэзээд л галтай цогтой явж жаргадаг гэдэгт итгэж явдаг гарамгай нэвтрүүлэгч.

    Батбаяр Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа байгуулсны 60 жилийн ойг тэмдэглэж, 2009 оны цагаан сарын баярт зориулсан Солонго үдэшлэгийг хөтөлж Хятад Монгол хоёр ард түмний сэтгэлийн гүүр болж явна.

    Нар хурд жаран жил ивээгдэх тоолондоо олон орноор явж, амьдралын олон давааг туулж ирсэн Батбаяр Өвөр Монголын одон телевизийн үзэгчиддээ мянган сайхан уран бүтээл хийх хүслээр итгэл дүүрэн байгаа аж.