Нутаг дэвсгэр: 505925 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2005 оны байдлаар 44 сая 110 мянга.
Голдуу Испаничууд. Испани хэл бол албаны хэл бөгөөд үндэсний хэл. Үндэсний цөөнхийн хэл орон нутгийн албан хэл болдог. Оршин суугчдын 96 хувь нь Католик шашин шүтдэг.
Нийслэл: Мадрид, 2004 оны байдлаар 3 сая 100 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Улсын ван Жуан Карлос 1-р, 1975 оны 11-р сарын 22-ны өдөр сууринд суув.
Чухал баяр дурсгалын өдөр: Үндэсний баяр – 10-р сарын 12-ны өдөр. Үндсэн хуулийн өдөр – 12-р сарын 6-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын баруун өмнөд хэсгийн Иберогийн хойгт оршдог. Баруун тийш Португалитай, зүүн хойш Франц, Андорратай хил нийлж, умраш Бискайн булан хүрч, өмнөш Гивралтарын хоолойгоор алслан Африкийн Мароккотой харалдаа оршиж, зүүн болон зүүн өмнө талаараа Газрын дундад тэнгист хүрч байна. 7800 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Төв хэсгийн өндөрлөг нутаг нь эх газрын цаг агаартай, хойд хэсэг, баруун хойд хэсгийн тэнгисийн эрэг дагуу нутаг нь тэнгис далайн цаг агартай. Нийслэл Мадрид нь 1-р сардаа дунджаар 4,9 хэм, 8-р сардаа 22,5 хэмтэй.
1492 оны "чөлөөлөх хөдөлгөөн" ялалт хийснээс хойш Испаний Феодалын нэгдсэн вант улс байгуулав. Мөн оны 10-р сарын 12-ны өдөр Коломбо баруун Энэтхэгийн арлуудад хүрэв. Түүнээс аваад Испани нь далай дээрх хүчирхэг орон болж, Европ, Америк, Африк, Ази олон тивд колонийн газар нутагтай болов. 1588 онд "Дайсангүй флот" нь Англид ялагдаж, эхлэн доройтов. 1873 онд анхны бүгд найрамдах улс байгуулав.
1931 онд 2-р бүгд найрамдах улс байгуулав. 1936 – 1939 онуудад иргэний дайн хийв. 1947 онд Франко Испани эзэнт улс боллоо гэж мэдэгдэн, өөрийгөө насан туршийн төрийн тэргүүнээр өргөмжлөв. 1975 оны 11-р сард Франко өвчнөөр нас барж, Жуан Карлос 1-р вангийн ширээнд суув. 1976 оноос Испани нь барууны парламентын ардчилсан улс төр тийш шилжив. \М. Цэцэн бэлтгэв\
|