• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-12 14:48:15    
Хятадын CPI-гийн өсөлт 1-р сард дахин буурлаа

CRI

      Хятадын Үндэсний Статистикийн газрын 10-нд нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, энэ оны 1-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт буюу CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.0 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ 9 дэх сардаа буурлаа. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлт буюу PPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурч, бууралтын хэмжээ нь нэмэгдсээр байна. Мэргэжилтний үзэж байгаагаар энэ оны үзүүлэлтийн тоо баримт буурч байгаа нь Хятадын макро эдийн засгийн уналтын дарамт цаашид ихсэж байгааг харуулсан боловч үүнээс болж бүх жилдээ дипляцийн байдалд орох биш юм байна.

      Бүртгэлд харуулснаар, 1-р сард Хятадын хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар өслөө. Энэ нь голдуу Хятадын цагаан сар тохиосноос болсон юм. Хятадын Ардын Их Сургуулийн банк санхүү болон үнэт цаасны судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Жао Шижюнь хэлэхдээ, энэхүү хэлбэлзэл нь бидний төсөөлсөнтэй нийцэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

    "1-р сард Хятадын уламжлалт цагаан сарын баяр тохиосноор хэрэглээний хэмжээ нэлээд өндөр байж, үнэ ханш цаашид өслөө. Жишээлбэл, 1-р сард оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлтийн дотор хүнсний бүтээгдэхүүний ханш өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.2 хувиар өссөн. Цагаан сарын хугацаанд хүмүүс хоол хүнсний талаар мөнгө их зарцуулсныг харуулж байгаа юм. Энэ нь хүнсний үнэ ханш, үр тарианы үнэ ханш нэмэгдэхэд түлхэц боллоо" гэжээ.

     Мэргэжилтэн нарын үзэж байгаагаар, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт буурч байгаа байдал цаашид үргэлжилж мэднэ. Энэ нь оны эхний хагаст нэлээд доор төвшинд байж, 2-р сард 2002 оны 12-р сараас хойших хамгийн их уналт гарч мэдэх болно гэжээ.

     10-ны өдөр, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлттэй хамт бас 1-р сарын Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлтийг нийтэлсэн байна. Тоо бүртгэлээс үзэхэд, 1-р сард Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурч, бууралтын хэмжээ нь 1-р сарынхаас 2.2 нэгжээр нэмэгдэж, уг салбарын төсөөлж байснаас давжээ. Жао Шижюний үзэж байгаагаар, Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улсын банк санхүүгийн хямралд нөлөөлөгдөж байгаа хэмжээ төсөөлснөөс их байгааг энэ нь харууллаа гэжээ. Тэрээр хэлэхдээ:

    "Нэгд, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлт буурч байгаа нь олон улсын захад өндөр үнэтэй байсан эрчим хүч, түүхий материал зэргийг багтаасан том төрлийн бүтээгдэхүүний үнэ хаш ихээр буурч байгааг харуулж байна. Энэ нь дотоодын импортын өртөг ихээхэн буурч, дотоодын бүтээгдэхүүний үнэ ч үүний улмаар ихээхэн буурснаас болж бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ буурч байгаа дээр илэрч байгаа юм. Хоёрт, зах зээл дэлхийн банк санхүүгийн хямралд үнэхээр их нөлөөлөгдөж байна. Бараа бүтээгдэхүүний борлуулаг тааруухан байгаа бөгөөд зах зээлийн үнэ ханшны уналт ч нэлээд их байна " гэжээ.

      Төрөл хувааж авч үзвэл, 1-р сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ зарим нь өсөж зарим нь уналаа. Үүний дотор, нүүрсний олборлолт болон боловсруулах ажил төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өсөв. Бензин, керосин зэргийн үйлдвэрийн үнэ ч өссөн байна.

      Өнөө Хятадын эдийн засагт зарим талаар нэлээд сайн байдал харагдаж байгаа боловч оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлт буурч байгаа байдал үргэлжилж байгаа тул Хятад оронд дипляцийн бараан сүүдэр бүрхсээр байна. Энэ тухайд Жао Шижюнь хэлэхдээ, өнөөгийн банк санхүүгийн тоо баримтууд болон мөнгөний гүйлгээний байдлаас авч үзэхэд, Хятадад дипляцийн эрсдэл оршихгүй гэжээ.

      Эдийн засаг бэрхшээлд учирч, нэмэлтийн хурд удааширч байгаа нь хэрэг дээрээ эдийн засгийн бүтцийн тохируулалт хийх болон аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчлөх сайн тохиол юм. Үүнд Хятадын эдийн засгийн өсөлтийн чанар чансааг дээшлүүлэх нь чухал юм. Энэ талаар Хятад орон бас их олон ажил хийх шаардлагатай байна гэж мэргэжилтэн нар заалаа.