• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-12 15:35:27    
Хятад Саудын Арабын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээе [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 11-нд Саудын Араб-д хийх төрийн 2 дахь өдрийн айлчлалаа үргэлжлүүлж байна. Мөн өдөр Хү Жиньтао Хятадын аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний байгууллагаас Саудын Арабын талтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүдтэй танилцжээ.

      Орон нутгийн цагаар 11-ний өдрийн үдээс өмнө Хү Жиньтао нарын зэрэг хүмүүс Эр-Рияд хотын баруун дүүргээс 75 км зайтай орших Хятадын Жүн Цай олон улсын барилгын бүрэн бус хариуцлагат компанийн гэрээгээр байгуулсан Эр-Рияд цементийн компанийн үйлдвэрт хүрэлцэн очсон байна. Хяналтын төв газарт Хү Жиньтао үйлдвэрлэлийн байдлыг нарийн лавлан ойлгож байлаа.

      1.Дундад дорнодын орнууд цемент зэрэг барилгын материалын дийлэнх хувийг импортоор оруулдаг . Саудын Араб зэрэг орнууд бие даан үйлдвэрлэх хүчин чадлаа дээшлүүлэхийг маш чухалд үздэг байна. Бие даасан техникээр дэлхийн тэргүүн төвшинд хүрсэн Хятадын Жүн Цай олон улсын барилгын бүрэн бус хариуцлагат компани эдүгээ Саудын Арабтай цементийн үйлдвэрлэлийн 7 шугамын барилгын гэрээ айгуулаад байгаа юм . Үүнээс 5 нь ашиглалтад оржээ.Хэрвээ үйлдвэрлэлийн 7 шугам бүхнээрээ ашиглалтад орвол Саудын Арабын цементийн үйлдвэрлэлийн 40-өөд хувийг эзлэх юм. Дарга Хү Жиньтао-д бараа болон яваа Эр-Рияд цементийн компанийн ерөнхий захирлын туслах Насееруддин Сиддичуие манай сурвалжлагчид ярилцлага өгөх үед Хятадын Жүн Цай олон улсын барилгын бүрэн бус хариуцлагат компанитай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байгаа. Хятад ажилчдын хөдөлмөрч, хариуцлагатай байдлыг ихэд магтан сайшааж байлаа.

      Бид Хятадын Жүн цай олон улсын барилгын бүрэн бус хариуцлагатай компанитай найрсгаар хамтран ажиллаж байна. Бид 4 жил нэг хамт олон шиг үлгэр жишээчээр хамтран ажиллалаа. Энэ нь бидний амжилтын гол шалтгаан болно гэж Насееруддин Сиддичуие хэлж байлаа.

      Сүүлийн жилүүдэд Хятад Саудын Араб хоёр орон худалдаа, эрчим хүч, барилга, харилцан хөрөнгө оруулах зэрэг талаар хамтран ажиллаж байгаа төдийгүй эрдэм шинжилгээний салбарт ч хамтран ажиллаж байна. Дарга Хү Жиньтао 11-ний өдөр Хятад Саудын Арабын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээр байгуулснаас хойш хийсэн анхны төсөл болох Хятад Саудын Арабын дал модны генийн судалгааны төлөвлөгөөний төсөлтэй танилцсан байна.

      Уг төслийн Хятадын талын хариуцлагатан, Хятадын шинжлэх ухааны академийн Бээжингийн генийн судалгааны газрын орлогч дарга Юй Жүнь, дарга Хү жиньтао-д хоёр талын ирээдүйн хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.

      Бид хоёр талаараа нэгдсэн судалгааны газар байгуулна. Саудын Арабын биологийн судалгааны төвшинг дээшлүүлэх зорилготой болохоор энэхүү судалгааны газар нь урт хугацааны судалгааны тавцан байх ёстой. Саудын Арабад биологийн мэдээллийн судалгааны үндэсний төв байхгүй, Хятадад ч байхгүй. Хятадын тал биологийн мэдээллийн судалгааны талаар ихээхэн туршлагатай болохоор бид ийм судалгааны төвтэй байж, эдгээр мэдээллийг мэдлэг болгож, нийгэмд гүйцэд ашиглуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна бидэнд бас судалгааны олон шинэ төслүүд байгаа гэжээ.

      Хятадын эрдэм шинжилгээний ажилтны хүчин чармайлтыг Хү Жиньтао сайшааж байгаагаа илэрхийлжээ. Хятад Саудын Араб хоёр орны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны талаар Хү Жиньтао хэлэхдээ:

      Хятадын засгийн газар болон Саудын Арабын засгийн газар шинжлэх ухааны ажил төрлийн хөгжлийг маш чухалд үзэж байгаа, хоёр орны шинжлэх ухаан техникийн салбар дахь хамтын ажиллагааг ч дээд хэмжээнд чухалд үзэж байна. Хоёр орны эрдэмтдийн дал модны генийн судалгааны талын төслийн хамтын ажиллагаа бүрэн дүүрэн амжилт олохыг би чин сэтгэлээсээ хүсэж байна, хоёр орны шинжлэх ухаан техникийн салбар дахь хамтын ажиллагааг хамтаар ахиулахад ч бэлэн байна гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/