• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-13 11:09:12    
Хү Жиньтао Малигийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийжээ

Синьхуа Агентлаг

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 12-ны өдөр Бамако хотод Малигийн Ерөнхийлөгч Амаду Тумани Туретай хэлэлцээ хийж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцжээ.

      Хэлэлцээ нь Дарга Хү Жиньтаог Бамакод хүрэлцэн очсоны дараахан болсон юм. Хэлэлцээ хийхээс өмнө, Дарга Хү Жиньтао Малигийн Ерөнхийлөгчийн түүнд зориулан хийсэн угтах ёслолд оролцсон байна.

      Айлчлалын хөтөлбөрийн дагуу, хоёр орны удирдагчид хэлэлцээний дараа бас холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, сурвалжлагчидтай уулзлаа.

       Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, хоёр талын харилцаа, хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар Ерөнхийлөгч Амаду Тумани Туре нарын зэрэг Малийн удирдах хүмүүстэй санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэн хүлээж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлт дор, энэ айлчлал маань нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, өрсөлдөөн сорилттой хамтаар тэмцэж, хөгжлийг хамтаар эрэлхийлэх зорилтдоо хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.\О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\