• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-13 12:18:56    
Бээжингийн дээд уулзалтаар тогтоосон тусламжийн арга хэмжээнүүдийг Хятадын тал нухацтай хэрэгжүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао Малид төрийн айлчлал хийхээр 12-ны өдөр тусгай нисэх онгоцоор Малийн нийслэл Бамакод хүрэлцэн очлоо. Мөн өдрийн орой дарга Хү Жиньтао Малигийн ерөнхийлөгч Амаду Тумани Туретэй хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний явцад Дарга Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын ноцтой өрсөлдөөн сорилтод Хятад, Африкийн орнууд эв санаагаа нэгтгэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалтаар тогтоосон тусламжийн арга хэмжээнүүдийг Хятадын тал нухацтай хэрэгжүүлж, боломжийн хэрээр Африкийн орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, өр ширийг нь багасган улмаар чөлөөлж, худалдаа болон хөрөнгө оруулалтаа өргөтгөж, Хятад, Африкийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж Хятадын Засгийн газрын өмнөөс Хү Жиньтао амласан байна.

     "Дарга Хү Жиньтаогийн суусан нисэх онгоц Малигийн нийслэл Бамакод хүрэлцэн очиход, Малигийн Ерөнхийлөгч Туре болон Засгийн газрын албан тушаалтнууд нисэх онгоцны буудалд угтан авлаа. Мали бол дарга Хү Жиньтаогийн Ази, Африкийн 5 орноор хийх энэ аяллын Африкийн 4 орны эхний орон болно."

     Ерөнхийлөгч Туре Ерөнхийлөгчийн ордондоо баяр ёслолын байдалтай ёслол үйлдэж, Дарга Хү Жиньтаог угтсан байна. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, Хятад, Малийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хэлэлцээний дараа, сэтгүүлчидтэй уулзлаа. Ерөнхийлөгч Туре Мали, Хятадын найрамдлыг өндрөөр үнэлжээ.

     "Өнөөдөр бид дарга Хү Жиньтаог хүлээн авч байгаа үед Мали, Хятадын харилцаа 49 жилийн замналыг туулжээ. Ирэх жилд бид хоёр орны харилцаа тогтоосны 50 жилээ угтана. Энэ нь бидний уламжлалт найрамдлаа харуулах боломж тохиол юм. Мали тусгаар тогтносноос аваад, эдийн засгийн хөгжил болон аж үйлдвэржилтийг биелүүлэх явцад, Хятад улс бидэнд бараа болон анхны алхмыг явж өнгөрүүллээ. Эдгээр жилүүдэд хоёр орны харилцаа байнга хөгжиж, улмаар чухал болж байна. Бидний хоорондоо харамгүй хамтран ажиллаж, ололт амжилт ихтэй байгаа. Хоёр орны харилцааны хөгжилд би маш баяртай байна" гэжээ.

     2006 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалт дээр, дарга Хү Жиньтао Хятадын Засгийн газрын өмнөөс Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх 8 зүйлт арга хэмжээг мэдэгдсэн юм. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын одоогийн байдалд ээдрээ будлиантай мөртөө гүнзгий өөрчлөлт гарч байна. Олон улсын банк санхүүгийн хямралын үзүүлж байгаа ноцтой өрсөлдөөн сорилтод, Хятад болон Африкийн орнуудын эв санаа нэгтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь бүр ч чухал болж байна гэжээ. Хятад- Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзатаар тогтоосон тусламжийн арга хэмжээнүүдийг Хятадын тал нухацтай хэрэгжүүлнэ гэж Хятадын Засгийн газрын өмнөөс Хү Жиньтао албан ёсоор амласан байна. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./