• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-13 14:57:12    
2009 спортын тавцанд ямар ямар гол чухал тэмцээн наадам байх бэ?

CRI

      2008 он нь Олимпын наадмыг багтаасан спортын олон төрөл тэмцээн наадмуудаар дүүрэн байсан нэг он болсон юм. Тэгвэл 2009 онд мөн л адилхан олон төрөл наадам тэмцээнүүд бидний өмнөөс хүрч ирж байгаа болохоор гайхамшиг дутуудхааргүй байхаа гэмээр. Үүний дотор Хятадын спорт сонирхогчдын хувьд авч хэлбэл Үндэсний биеийн тамир спортын 11 дэх наадам, NBA-гийн финал тэмцээнүүд, мөн хөнгөн атлетикийн нэрт тамирчин Лю шянгийн тэмцээн зэрэг нь бүр л анхаарлын төвд байгаа үйл явдал болно. Үүнээс гадна олон улсын төрөл тэмцээнүүд, олон ододын тоглолтыг сонирхохоор спорт сонирхогчдын хүлээж байна. Тэгвэл энэ онд хүмүүсийн анхаарууштай гэсэн спортын гол чухал үйл явдлууд юу юу байгаа бэ гэвэл:

      Хамгийн сонирхох дуртай сагсан бөмбөгийн тэмцээн NBA-гийн финал

      Сагсан бөмбөгийн хорхойт хүмүүст авч хэлбэл жил болгоны хүсэн хүлээдэг зүйл нь NBA-гийн финал. Жил туршийн тэмцээнийг өнгөрөөгөөд эцсийн финалд үлдсэн хоёр баг 7 удаагийн тэмцээнээр хэн нь аварга гэдгээ харуулна. Хамгийн өндөр зиндааны гэгдэг энэ тэмцээнийг дэлхийн сагсан бөмбөгийн хорхойтод болгон хүсэн хүлээдэг билээ. Хятадын фенүүдийн хувьд хэлбэл Ё мин, И жяньлянь, Сүнь Еүө зэрэг Хятадын тамирчид NBA-ийн багуудад тоглодог болохоор нэн ч илүү анхардаг тэмцээн болсон юм.

      Хамгийн түргэн хурд үзүүлэх F1-гийн тэмцээнүүд

      Цахилгаан мэт хурдан, чимээ шуугиа нь өсөд өөр F1-ийг хурд болон эрч хөгжөөний төлөөний үг болгосон байдаг. Энэ оны F1-гийн ээлжит тэмцээн 4 сард Хятад улсад зохиогдох гэж байна. Өнгөрсөн жилүүдэд 10 сард Хятадад зохиогдож байсан энэ тэмцээн харин энэ хавар Шанхай хотод зохиогдож, Хятадын үзэгчдийг доргиулах нээ. Банк санхүүгийн хямралын нөлөөгөөр F1-гийн олон багуудын тэмцээндээ оруулах хүчин чадал буурсан хэдий ч энэ нь уг спортын наадмын татах сонирхолд арай нөлөө болохгүй байна. F1-гийн тэмцээний Хятадад болох тэмцээн нь Хятадын сонирхогчдын хувьд гарцаагүй нэгэн хөгжөөнөөр дүүрэн баяр наадмын өдөр болдог уламжлалтай.

      Хятадын дотоодод авч хэлбэл Үндэсний биеийн тамир спортын 11 дэх наадам бол хамгийн том наадам

      4 жилд нэг удаа зохиогддог Үндэсний биеийн тамир спортын наадам 10-р сард Шан дүн муж зохиодох гэж байна. Уг наадам нь улсын дотоодын хамгийн өндөр зиндааны ерөнхийлсөн спортын наадам юм. Олимпын наадамд оролцсон тамирчид өөрийн муж район, хотоо төлөөлж оролцох болно. Олимпын наадамд аваргалж байсан тамирчид зарим нь бас энэ наадам дээр зодгоо тайлж, халаагаа өгдөг. Үндэсний спортын наадмын зарим төрөл нь дэлхийн хэмжээний буюу олимпын наадмын хир түвшнээс өндөр байдгаараа бахархал болдог билээ.

      Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах наадам

      Хятадын спорт сонирхогчдын хувьд авч хэлбэл Бээжингийн олимпын наадамд Лю шян хөлийн бэртлээс болж наадмаас гарсан нь хамгийн харамсалтай үйл явдал болсон. Тэрээр мэс засал хийлгээд одоо эдгэрч байгаа тул 8 сард болох Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадах боломж маш их байгаа юм. Хэдийгээр энэ наадамд Лю шян аваргалах бололцоо төдий их биш боловч харин энэ тамирчин спортын тавцандаа эргэж очих хамгийн сайн боломж гэж олон нийт үзэж байна. Иймээс тэрээр уулынх оргил үеийнхээ өндөр хэмжээнд дахин хүрч чадах эсэх нь олны анхаарлын төвд байж байна.

      Дэлхийн хөл бөмбөгийн холбооны өндөр зиндааны наадам

      Дэлхийн цом тэмцээний аварга Италийн баг, Европын хөл бөмбөгийн наадмын аварга Испанийн баг, Латин Америкийн цом тэмцээний аварга Бразил-ийн баг гээд 8 хүчирхэг баг тус тус 2 хэсэгт хуваагдан тоглох энэ наадам нь дэлхийн хөл бөмбөгийн хорхойтодын нүдний үзүүрт тэсэж ядан хүлээж байгаа наадам тэмцээн болж байна. Энэ бол даруй 6-р сард зохиогдохоор байгаа Дэлхийн хөл бөмбөгийн холбооны өндөр зиндааны наадам юм. Багасгасан Дэлхийн цом наадам гэгддэг уг наадам нь энэ оны хөл бөмбөгийн спортын нэгэн халуун цэг болж байна.

      Зүүн Азийн биеийн тамир спортын наадмыг анхаарууштай

      Зүүн Азийн биеийн тамир спортын 5 дахь наадам 12-р сарын 5-аас 13-ны өдрүүдэд Шянганд болно. Хятад, Хойд Солонгос, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Хятадын Шян ган, Аомен, Тайвэй зэрэг 9 улс орон бүс нутгийн 3500 гаруй тамирчид энэ наадамд оролцож, 23 их төрлөөр 290 алтан медаль тодрох болно. Энэ нь Хятадын Шянган анх удаагаа олон улсын чанартай ерөнхийлсөн биеийн тамирын наадмыг зохиож байна.

      Дэлхийн Оюутадын Өвлийн Спортын Наадам тун удахгүй болно

      2-р сарын 18-28 болтол Дэлхийн оюутадын өвлийн спортын 24 дэх наадам Хятадын Харбин хотод болох гэж байна. Энэ удаагийн наадамд өндөр уулнаас цасанд гулгах, чөлөөт гулгалт, мөсөнд тэших зэрэг 12 их төрлийн 82 бага төрөл тэмцээнийг багтааж, наадмын төрөл зүйл болон оролцсон тамирчид өнгөрсний наадмуудтай харьцуулбал хамгийн олон нэг удаа нь болох юм байна. Үүний зэрэгцээ энэ наадам нь бас Хятад улсын зохиож байгаа дэлхийн ерөнхийлсөн чанартай хамгийн өндөр зиндааны өвлийн спортын наадам болно.

      Усанд сэлэлтийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

      Улсанд сэлэлтийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах 13 дахь наадам 7-р сарын 18-аас 8-р сарын 2-ны өдрүүдэд Италийн Ром хотод болж, 170 гаруй улс орон бүс нутгийн 2500 тамирчинд оролцохоор байна.

      Sudiman Cup агаарын теннис-ийн тэмцээн

      5-р сарын 10-17-ны өдрүүдэд 11-р Sudiman Cup агаарын теннисийн наадам Хятадын Гуан жөүд явагдах болно. Гуан жөү хот нь 2001 онд дэлхийн залуучуудын агаарын теннис-ийн аварга шалгаруулах тэмцээн болон 2002 оны дэлхийн агаарын теннис-ийн багуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байсан юм. 2009 онд болох гэж байгаа энэ тэмцээнийг Гуан жөү хотынхон Олон улсын агаарын теннис-ийн холбоонд зохион байгуулах өрөгдлөө дэвшүүлээд дэлхийн чанартай энэ наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм. Сүүлийн жилүүдэд Гуан жөү хот нь иймэрхүү том хэмжээний наадам тэмцээнийг удаа дараа зохиож байгаа нь ирэх жил Гуан жөүд болох Азийн наадамд туршлага хурамтлуулж байгаагийн илрэл юм, энэ наадмыг олон тамирчдын хувьд авч хэлсэн ч ирэх жилийн наадамд бэлтгэх нэг удаагийн дасгал дамжааны сайн завшаан болж байна.