Бай Чэн рэн бол Хятадын ардын хөгжмийн зохиолч хүн. Энэ жил 76 насан сүүдэр зооглож яваа тэрээр нэгэнт мянга гаруй дууны аялгуу зохиосон байна.
Бай Чэн рэн 1932 онд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуан мужийн Чэндү хотод төрж, хар багаасаа дуу хөгжимд дур сонирхолтой байсан юм. 1952 онд өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд шилдэг оноогоор Мүгдэн хотын Хөгжмийн дээд сургуульд шалгуулан орж, дууны факультетэд сурсан байна. Тэрээр уг сургуульд ардын дууны мэргэжлээр хичээл сургалт хүлээсэн байна. Сургуульд сурч байх хугацаандаа Бай Чэн рэн шаргуу хатуужилтай суралцаж, " зүүн хойд нутгийн хэнгэргийн бүжиг", " Шандүнгийн хуурын үлгэр", " Хэбэй мужийн ши янгуу", " зүүн хойд нутгийн эр рэн жуан" зэрэг ардын хөгжмийг чармайн сурч, бас олон газрын ардын дууг сурсан байна.
Ардын дуу нь ард олноос ирэлттэй, харин ном бичгээс ирдэг биш гэж Бай Чэн рэн үзсээр ирсэн юм. 1955 онд саяхан сургуулиа төгссөн Бай Чэн рэн Хятадын төв районы Ху нань мужийн үндэстний дуу бүжгийн чуулганд ирж дуучин болж, Ху наны ардын дуутай салшгүй холбоотой болжээ. Тухайн орон нутагт Ёо үндэстэн төвлөрөн амьдарч байдаг болохоор, өөрийн дуулж байгаа дуугаа Ёо үндэстний ах дүү нарт сайн ойлгуулахын төлөө, тэрээр Ёо үндэстний үг хэлийг шамдан сурч, Ёо үндэстний дууг сайхан дуулж чадах болсноор, тухайн орон нутгийн хүн ардын халуун сайшаалыг хүлээсэн байна.
Ху нань мужийн дуу бүжгийн хүрээлэнгийн ажлын албын эрхлэгч байсан Жан Сай жан түүний тухай үнэлж хэлэхдээ: " Бай баг хэдэн арван жилийн турш Хунаны эх газарт маш олон сайхан дуу зохиосон байна. Энэ нь ямар үйлдэл гаргасан бэ? Гэвэл, та хаана явж байсан ч, эдгээр дууг сонсохтой зэрэг энэ бол ёстой Хунаны дуу байна гэж дорхноо мэднэ. Тийм болохоор түүний зохиосон дуунууд бол Хунаны нэрийн хуудас шиг гэж хэлж болох юм. Мөн үнэхээр Хунаны соёлын нэрийн хуудас, дууны нэрийн хуудас, хөгжмийн нэрийн хуудас болж байгаа юм гэжээ. \Пэрлаймаа редакторлан орчуулав\
|