Хятад улсын Дарга Хү Жиньтао өнөө Африкийн орнуудад төрийн айлчлал хийж байна. Банк санхүүгийн хямрал даамжирч байгаа үед, Хятад болон Африкийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа нь талуудын анхаарлыг татаж байна. Хятадын ХЯ-ны албан тушаалтан 13-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд Хятад болон Африкийн орнуудын эдийн засаг, худалдааны харилцаа тогтвортой түргэн хөгжлөө. Хятад улс Бээжингийн дээд уулзалтаар дэвшүүлсэн 8 зүйлт арга хэмжээг цаашид хэрэгжүүлж, Африкийн орнуудын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд нь тусална гэжээ.
2006 оны 11-р сард Хятад-Африкийн орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалт амжилттай боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао уг дээд уулзалт дээр, Хятад, Африкийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Африкийн орнуудын хөгжлийг дэмжих 8 зүйлт арга хэмжээг мэдэгдсэн нь Африкийн орнуудын талархал сайшаалыг хүлээлээ. Хоёр жилийн турш энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх ажил нааштай ахицтай болсон. Хятадын ХЯ-ны баруун Ази, Африкийн хэлтсийн албан тушаалтан Линь Пэй танилцуулж хэлэхдээ, энэ жил бол Бээжингийн дээд уулзалтаар дэвшүүлсэн 8 зүйлт арга хэмжээг хэрэгжүүлэх эцсийн он болно. Олон улсын банк санхүүгийн өнөөгийн хямрал даамжирч, хөгжиж байгаа орнууд явах тусмаа өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа байдалд, энэхүү арга хэмжээг Хятад улс цаашид хэрэгжүүлж, Африкийн орнуудын эдийн засгаа хөгжүүлэхэд нь туслана гэжээ.
"Африкийн орнууд тусламж, зээл олохыг Хятад улс батлана, Африкийн орнууд эдийн засгийн байгуулалтдаа шаардлагатай хөрөнгө мөнгө олохыг батлана. Үүний зэрэгцээ, Хятадын аж ахуйн нэгжүүдийг цаашид урамшуулж байгаад Африкад хөрөнгө оруулалтыг нь өргөтгөж, Африкт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулна. Нэн олон аж ахуйн нэгжүүдийг урамшуулж байгаад Африкт хөрөнгө оруулан үйлдвэр байгуулж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг нь дайчлахын зэрэгцээ, бас Хятадын аж ахуйн нэгжүүдийг урамшуулж, Африкийн барааг оруулж, Африкийн орнуудад туслан экспортыг нь өргөтгөнө" гэжээ.
Замби-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс нь Африкт гаргасан Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны анхны бүс болно. Өнөө энэхүү бүс анхны цар хэмжээтэй болжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны уг бүсийн орлогч захирал Зань Баошэнь танилцуулж хэлэхдээ, ноднин жилийн эцсийн байдлаар, уг бүсэд 10 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна гэлээ. Тэрээр хэлэхдээ:
"Ноднин уг бүсийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь 190 сая ам. долларт, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 500-гаад сая ам. долларт тус тус хүрчээ. Гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээ нь 700 сая ам. долларт хүрч, орон нутагт 3500 ажлын байр хангав" гэжээ.
Хятад, Африкийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь зөвхөн Бээжингийн дээд уулзалтаар дэвшүүлсэн 8 зүйлт арга хэмжээгээр хязгаарлагдахгүй юм. Сүүлийн жилүүдэд, хоёр тал худалдлаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт ихээхэн ололт амжилттай ажиллажээ. Хятадын Гаалийн Ерөнхий Газрын 11-ний өдрийн нийтэлсэн тайланд харуулснаар, 2008 онд Хятад болон Африкийн орнуудын импорт экспортын худалдааны хэмжээ 100 тэрбум гаран ам. Доллароос давж, 2007 оныхоос 45 хувиар нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын талаар, Хятад улс хүчирхэг, найдвартай аж ахуйн нэгжүүдийг урамшуулж, Африкийн орнуудад хөрөнгө оруулан үйлдвэр байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэв. 2008 оны эцсийн байдлаар, Хятад улсаас Африкийн орнуудад 5 тэрбум шахам ам. долларын шууд хөрөнгө оруулсан байна. Өнөө, Хятадын хөрөнгө оруулалттай 1000 гаруй аж ахуйн нэгж Африкт худалдаа, боловсруулах, нөөц баялгийг нээн хөгжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт ажиллаж байна. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|