• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-16 14:25:07    
Өвөр Монголын морин спортын өрсөлдөөн сорилт

CRI

      Монголчуудын эрийн гурван наадмын нэг болсон морин уралдаанаас хүй залгаж хөгжсөн Өвөр Монголын морин спорт орчин үеийн олон улсын морин спортын хөгжлийн чиглэлээр хөгжих болон дотоодын бусад муж районтой хамтаар хөгжих явцад олон талын хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа юм байна.

      Морин спортыг Шиньжян, Өвөр Монгол зэрэг үндэстний цөөнхийн газар нутгууд их эртнээс хөгжүүлсэн байна. Өвөр Монголын морин спортын анги 1951 онд байгуулагдаж, бэлтгэл сургалт хийж байснаа улс төрийн хөдөлгөөний улмаар задран бутарч, өнгөрсөн зууны 70-аад оноос дахин байгуулагджээ. 1970 онд тамирчин элсүүлж дасгал бэлтгэл хийлгэж, гурван жилийн дараа нь морин бөмбөгний анги, морины саад давах уралдааны анги, морин мэргэжлийн анги нь нийт 60 гаруй тамирчинтай болсон байлаа.

      Хятадын морин спорт өнгөрсөн зууны 80-аад оноос жинхэнэ дүрэмжиж эхлэв. 1987 онд болсон Хятадын биеийн тамир спортын 6-р наадамд Шиньжян, Төвд, Чөлөөлөх арми, Шаньдүн зэрэг 6 нэгжийн морин спортын анги оролцож байсан бол өнөөд 10 гаруй муж район морин спортын ангитай болсон байна.

      1993 онд болсон Хятадын биеийн тамир спортын 7-р наадамд Шиньжянгийн морин спортын анги нь гадаадаас шилдэг үүлдрийн морь оруулж, тамирчдаа гадаадын морин спорт хөгжсөн оронд очуулан бэлтгэж байснаас саад давах, чимэглэлт бүжгийн уралдааны хувь хүний болон багийн бүх 4 алтан медалийг авсан байлаа. Үүнээс хойш Хятадын морин спортын анги нь гадаадаас шилдэг үүлдрийн морь оруулах, гадаадын морин спортын тэргүүний орноос сурах хаалга үүдийг нээж, морин спортын хөгжлийн шинэ хуудас сэхэв. Саад давах уралдааны саадаар жишээлж хэлбэл, өнгөрсний саад 1,2 метр юм уу, 1,3 метр байсан бол одоо 1,5 метр болсон учраас дотоодын адууны чадлаас давсан байна. Ийм учраас өнөө морин спортын уралдаанд хэрэглэж байгаа морьдын дотор Хятадаас гаралтай морь нэг ч байхгүй болжээ.

      Өвөр Монголын морин спортын ангийн дасгалжуулагч Лю Түнянь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Шанхай, Бээжин, Гуандүн зэрэг эдийн засаг хөгжсөн муж хотууд ч морин спорт хөгжүүлж эхэлсэн учраас Өвөр Монголын морин спортын өрсөлдөгч улмаар хүчтэй болж байна. Эдгээр муж хотууд гадаадаас шилдэг үүлдрийн мурь оруулах, тамирчдаа Европын орнуудад очуулан урт хугацааны бэлтгэл дасгал хийлгэх, гадаадаас дасгалжуулагч урих зэрэг арга хэмжээ авч байна. Өвөр Монголын байдлаас үзвэл, тамирчдын морин мэргэжил бусад муж районы тамирчдаас нэг их дутах зүйл алга, харин морины зөрөө их болж байна гэжээ.

      Өвөр Монголын морин спортын ангийн дасгалжуулагч Туг хэлэхдээ, гадаадаас морь худалдан авахад их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнөө Гуандүн зэрэг эдийн засаг хөгжсөн газар орон гадаадаас нэг морийг 10 сая юаниар авч байна. Хямд шигийг авлаа ч гэсэн 5 сая юань хэрэгтэй байна. Иймээс морьтон үндэстэн гэж нэрд гарсан бидний Монголчууд орчин үеийн морин спорт хөгжүүлэхэд голдуу засгийн газар болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг туслалцааг харах хэрэгтэй болоод байна гэжээ. \ "Өвөр Монголын Өдрийн Сонин"-ы сурвалжлагч Навч \