• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-16 14:27:16    
Олимпын эмэгтэйчүүдийн өндөр нам савлуурын анхны аварга

CRI

      1984 оны 8-р сарын 5-ны өдөр Хятадын эмэгтэйчүүдийн гимнастикийн нэрт тамирчин Ма Яньхүн Америкийн Лос-Анжелест болсон зуны олимпын 23-р наадмын гимнастикийн тэмцээнд 19,950 оноогийн амжилтаар эмэгтэйчүүдийн өндөр нам савлуурын алтан медаль авч, Олимпын эмэгтэйчүүдийн өндөр нам савлуурын аварга болсон Хятадын анхны тамирчин болсон байна.

      Дөрвөн их тивийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний анхны багийн аварга: Хятадын уран сайхны гимнастикийн баг 1984 оны 10-р сарын 27-ны өдөр Америкийн Индиана муж улсад болсон дөрвөн их тивийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах 4-р тэмцээн дээр 38,5 оноогийн амжилтаар багийн аварга болов. Энэ бол Хятадын тамирчид Дөрвөн их тивийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний анхны багийн аварга болсон болно.

      Эрэгтэйчүүдийн бүрэн чадварын дэлхийн аварга болсон анхны тамирчин: 1982 оны 10-р сард Югослав болсон Дэлхийн цомын төлөөний гимнастикийн 6-р тэмцээнд Хятадын гимнастикийн шилдэг тамирчин, тухайн жилдээ 19 настай байсан Ли Нин олноос давсан гоц авьяасаар 59,45 оноогийн амжилтаар эрэгтэйчүүдийн бүрэн чадварын дэлхийн аварга болж, Эрэгтэйчүүдийн бүрэн чадварын дэлхийн аварга болсон Хятадын анхны тамирчин болсон байна.

      Дэлхий нийтийн чанартай гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулсан нь: Хятадын анх удаа зохион байгуулсан Дэлхий нийтийн чанартай гимнастикийн тэмцээн бол 1986 оны 8-р сарын 30-ны өдрөөс 9-р сарын 1-ний өдрүүдэд Бээжинд болсон Дэлхийн цомын төлөөний гимнастикийн 7-р тэмцээн болно. Энэ тэмцээнд ЗХУ, Ардчилсан Герман, Румын, Япон, Америк, Булгар, Унгар, Чехословак, Франц, Итали, Канад, Холбооны Герман, Хятад зэрэг 13 орны эрэгтэй эмэгтэй 36 тамирчин оролцож, хувь хүний бүрэн чадварын болон дан төрлийн тэмцээн хийсэн байна. эдгээр тамирчид бол тэр үеийн дэлхийн гимнастикийн хамгийн шилдэг тамирчид байсан юм.

      Хятадын танхимын хөнгөн атлетикийн анхны рекорд амжилтыг албан ёсоор тогтоосон нь: Хятадын албан ёсоор тогтоосон танхимын хөнгөн атлетикийн рекорд амжилт бол Хятадын Хөнгөн атлетикийн нийгэмлэг Хятадын хөнгөн атлетикийн хөдөлгөөний хөгжилд тус дөхөм үзүүлэх болон тамирчдын амжилтыг дээшлүүлэхийн төлөө тогтоосон бөгөөд 1987 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлсэн 1986 оны Хятадын танхимын хөнгөн атлетикийн рекорд амжилт болно. Энэ удаад нийтэлсэн Хятадын хөнгөн атлетикийн рекорд амжилт нь нийт 352 төрөл байлаа.

      Найрамдлын наадмын алтан медаль авсан анхны тамирчин: 1990 оны 7-р сарын 22-ны өдөр Америкийн Сиэтлд болсон Найрамдлын наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн хос савлуурын шувтаргын тэмцээнд Хятадын залуу тамирчин Гүө Линьяо 9,875 оноо авч, ЗХУ-ын тамирчинтай хамтаар аварга болж, Найрамдлын наадмын алтан медаль авсан Хятадын анхны тамирчин болсон байна. \М .Цэцэн бэлтгэв\