Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Дар-эс-салимд хүрэлцэн очиж, Танзанийн олон салбарынхны өөрт нь зориулан хийсэн угтах ёслолд оролцсон байна. Ёслол дээр Хү Жиньтао Хятад, Африкийн харилцааны сэдвээр чухал лекц уншив. Тэрээр онцлон тэмдэглэхдээ, Хятадын ард түмэн Африктай байгуулсан уламжлалт найрамдлаа нандигнан үзэж байсан, байж байгаа, байх ч болох бөгөөд Африкийн ард түмнийг итгэл түшигтэй найз хэмээн үзэж, хэзээ ч Африкийн ард түмэнтэй сайн анд , сайн ах дүүгийн харилцаатай байх болно гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнцөд энх тайвныг хайж, хөгжлийг сүвэгчлэн, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх нь эрин үеийн урсгал болж, олон улсын байдал ерөнхийдөө тогтуун байна. Гэвч үүний зэрэгцээ дэлхийн улс төр, эдийн засаг зэрэг салбар дахь тодорхойгүй болон тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байна. Олон улсын банк санхүүгийн өнөөгийн хямрал хөгжиж байгаа орнуудын байдалд нэн ашиггүй . Улам бэрхшээлтэй болох үед Хятад, Африк бие биеэ дэмжин, нягт хамтран ажиллаж, түр цагийн бэрхшээлийг хамтаар ялах хэрэгтэй юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай 6 талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Энэ нь даруй нэгд эв санаа нэгтэйгээр харилцан тусалж, олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтод хамтаар хандах хэрэгтэй байна гэжээ. Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын тогтоосон төрөл бүрийн тусламжийн арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, чадлынхаа хэмжээнд Африкт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, Африкийн өр ширийг барагдуулж, худалдааны бус салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Африк тивтэй банк санхүүгийн эрсдэлийг сэргийлэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ. Хоёрт улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад, Африкийн уламжлалт найрамдлын улс төрийн үндэс суурийг бэхжүүлнэ. Хятад улс Африкийн орнуудтай өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо нягт болгож, адил бус зэрэглэл болон зам сувгаар явагдах зөвшилцлийн механизмыг бүрэн ашиглаж, Африкийн орнууд болон Африкийн холбоо зэрэг бүс нутаг болон байгууллагын улс орны бүрэн эрхээ хамгаалах, тус эх газрын асуудлаа биеэ даан зохицуулах хүчин чармайлтыг дэмжиж, Африкийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалахад бүтээлч үүргээ цаашид нааштай гүйцэтгэх болно. Гуравт, Хятад улс Африктай эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа дээшлүүлэхэд бэлэн байна. Дөрөвт солилцоогоо өргөтгөж, Хятад, Африкийн хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Тавд нягт хамран ажиллаж, олон улсын үйл хэрэг дэх зохицууллаа эрчимжүүлнэ. Зургаад хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамтаар ахиулан хөгжүүлж, уг чуулга уулзалтын Хятад, Африкийн харилцаанд үзүүлэх улс төрийн дагуулан жолоодох үүргийг бүрэн бадруулах гэсэн болно.
Ерөнхийлөгч Жакаяа Мришо Кикветег нарын Танзанийн засгийн газрын олон албаны хүмүүс, Танзанийн олон салбарын 1200 гаруй зүтгэлтэн дарга Хү Жиньтаогийн лекцийг сонссон байна. Лекцийнхээ төгсгөлд Хү Жиньтао Танзанийн олон салбарын зүтгэлтнүүдэд хандан, Хятад, Африкийн найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бол түүхээс бидэнд өгсөн үүрэг мөн, Хятад улс Африкийн орнуудтай шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг ахиулахын төлөө цуцалтгүй чармайж, Хятад, Африкийн найрамдлын шинэ хуудсыг хамтаар сөхөхөд бэлэн байна гэж илэрхийлсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|