• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-16 17:39:18    
Амьдралд тустай арван арга---

Хятадын Олон Улсын Радио

     Үзмийг угаах арга: Савтай цэвэр усанд гурил бага зэрэг хийгээд үзмээ дотор нь алгуурхан эргэлдүүлж угаасны дараа цэвэр усаар зайлбал үзмийн хальсанд наалдсан цагаан өнгөтэй хортон шавьжийн хорыг бүр арилгана.

     Кивийг түргэн зөөлрүүлэх арга: Зах дээр байгаа зарим киви маш хатуу, амтаар тааруухан байдаг. Түүнийг түргэхэн зөөлрүүлэх арга гэвэл, лийр, алимтай нэг гялгар уутанд хийгээд амсрыг нь чанга боовол хоёр хоногийн дараа киви зөөлөрч сайхан амттай болдог.

     Алим харлахаас сэргийлэх арга: алимыг бүлээн усаар угаасны дараа нэг халбага давсаар алимны гадрыг жигд шүргэж, давсыг зүлгэж гаргасны дараа хальсалбал нэлээд удаан байлгахад харлахгүй.

     Хүнсний ногоог шинэ соргог байлгах арга: байцайны навчаар ногоог баглавал хэдэн хоног шинэ соргогоор нь байлгаж чадна. Үүнээс гадна, хуучин сонинд ногоог баглаад гялгар уутанд хийж, амсрыг нь сул тавьж байвал мөн сайн. Энэ хоёр аргаар ногоог шинэ соргог байлгах гэвэл усанд хүргэж болохгүй.

      Бөөрөнхий сонгиныг хэрчих арга: бөөрөнхий сонгиныг дундуур нь хэрчээд усанд 3-4 минут дэвтээж аваад хэрчвэл нүд хорсгохгүй юм.
Саримс хальслах арга: 1.усанд 15-30 минут дэвтээх. 2. саримсыг гялгар уутанд хийж арваад удаа савж цохиод гараараа нухалж шүргэх. 3, саримсыг бичил долгионы зууханд 6-7 секунд халаах зэрэг аргаар амархан хальсалж болно.

     Далдуу угаах арга: Бүлээн усанд арван минут орчим дэвтээсний дараа цардуул бага хийж базаад, цэвэр усаар зайлна.

     Мөөгийг хөвсийлгөх арга: халуун усанд мөөгийг дэвтээвэл шим тэжээл алдагдана. Мөөгийг хүйтэн устай саванд хийж, амсрыг нь сайн таглаад 2 минут хөдөлгөвөл мөөг усыг шингээж аваад хөвсийх мөртөө шим тэжээлээ алдахгүй.

     Бичил долгионы зуухын дотрыг цэвэрлэх арга: бага саванд угаагч шингэн хийж өндөр градусаар 1 минут халаасны дараа нэлээд том саванд ус хийж мөн 3 минут халаана. Дараа нь зөөлөн алчуураар арчвал цэвэрхэн болдог мөртөө муухай үнэр нь ч арилдаг.

     Цайгаар үнэр арилгах арга: гараараа далайн зоог барихад гарт далайн амьтны үнэр ордог. Чийлсэн цайгаар гараа угаавал энэ үнэрийг арилгана. \Сарантуяа орчуулж бэлтгэв\