Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр тусгай нисх онгцоор Маврикийн нийслэл Порт Луид хүрэлцэн очиж энэ оронд хийх төрийн айлчиллаа эхлүүллээ.
Маврикийн ерөнхий сайд Навинчандраа Навин Рамгоолам нисх онгоцны буудалд өргөн их ёслолын арга хэмжээ зохиож, Хү Жиньтао нарын зэрэг хүмүүсийг угтан авсан байна.
Дарга Хү Жиньтао нисх онгроцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, дипломат харицаа тогтоосноос хойш, хятад Маврикий хоёр орон харилцан хүндэтгэн, харилцан эрх тэгш хандаж, эдийн засаг худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарт баялаг үр ашигтай хамтран ажиллаж олон улсын үйл хэрэгт харилцан дэмжин ажиллаж ирсэн байна. Хятад Маврикийн харилцаа нь хөгжиж байгаа улс орны эв санаа нэгтэй нягтран ажилсан үлгэр жишээ болох юм гэжээ.
Энэ айлчлал нь хоёр талын бие биеийн ойлголцол болон итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр орны уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, харлцан ашигтай хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах болно гэдэгт итгэж байна гэжээ.
Хү Жиньтаогийн энэ удаагийн найрсаг хамтын ажиллагааны айлчиллын эцсийн буудал байж, үүнээс өмнө нь тэрээр Саудын Араб, Мали, Сенегал, Танзани дөрвөн оронд айлчилсан юм. \Номин орчуулав.\
|