• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 11:10:08    
Банк санхүүгийн хямралтай тэмцэхдээ, хөгжиж байгаа улс орнуудын банк санхүүгийн байдлыг тогтвортой байлгахад туслах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

     Колумбид айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 16-ны өдөр Боготад Хятад, Колумбийн аж ахуйн нэгжийн эздийн өглөөний зоог дээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг нь банк санхүүгийн хямралтай тэмцэхдээ, энэ хямралаас хөгжиж байгаа улс орнуудад учруулсан хохиролд нэн түлхүү анхаарч, түүнийг боломжийн хирд багасгаж, хөгжиж байгаа улс орнуудын банк санхүүгийн байдлыг тогтвортой байлгах, эдийн засгаа нэмэгдүүлэхэд нь үнэнхүү туслах хэрэгтэй гэжээ.

      Хятад, Колумбийн аж ахуйн нэгжийн эздийн өглөөний зоог дээр, Ши Жиньпин хоёр орны аж ахуйн нэгжийн эздэд хандан, Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал болон түүнд тулгарч байгаа бэрхшээлийн талаар танилцуулсан байна.

     "2008 онд, Хятад улсад байгалийн хүнд гамшиг дараалан гарч, түүний дээр, банк санхүүгийн хямралын нөлөөгөөр, Хятадын эдийн засгийн бууралтын дарамт ихэсч, экспортын нэмэгдлийн хурд сааран, аж ахуйн нэгжийн эрхлэлт, санхүүгийн орлогын нэмэгдэлийн бэрхшээл хүндэрч, ажлын байраар хангах болон нийгмийн хамгааллын байдал нэлээд хүнд болсон байна" гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.

      Эдгээр асуудлыг зохицуулж, Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг батлахын төлөө, Хятадын Засгийн газар макро зохицуулалтын гол талаа дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэх ажилд шилжүүлж, санхүүгийн нааштай бодлого болон валютын зохих сул бодлого хэрэгжүүлж, арван зүйлт арга хэмжээг төвлөрүүлэн нийтэлсэн байна. Хүн ардын амьдрал ахуйд холбогдсон тохилог орон сууцны төсөл, эм эмнэлэг, соёл боловсрол, хөдөө нутгийн дэд бүтцийн байгуулалтаас аваад төмөр зам, авто зам зэрэг зам харилцааны барилга байгуулалт , гамшгийн дараах сэргээн босголт жич шинэ техникийн аж үйлдвэр, үйлчилгээний ажил төрлийг дэмжих зэргийг хамарсан арван зүйлт энэ арга хэмжээнийхүрээнд 2010 оны сүүлчээс өмнө, 4 триллион юаний хөрөнгө мөнгө оруулах гэж байна. Энэ нь хүмүүсийг Хятадын эдийн засгийг тогтуунаар түргэн хөгжүүлэхэд итгэлтэй болгох төдийгүй, бууралттай байдалд байгаа дэлхийн эдийн засагт өөдлөн сайжрахын дохио тэмдэг өгсөн юм. Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн талд өөрчлөлт гараагүй гэжээ.

      Энэ хямралын нөлөөний байдалд, Хятадын Засгийн газар өөрийн орны байдлын дагуу арга хэмжээ боловсруулан тогтоосноос гадна, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг чухалд үзэж байна. Хятад улс хариуцлагатай байр сууриар, эдийн засгаа тэнцүүртэй, нэлээд түргэн хөгжүүлэхээр чармайн ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаална гэж Хятадын удирдагчид төрийн дипломат арга хэмжээний явцад дэлхий нийтэд хандан амласан билээ. Олон улсын банк санхүүгийн байгууллагын олон улсын банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн дагуу, Хятад улс хөрөнгө мөнгө хуримтлуулах хүчин чадлаа нэмэгдүүлж, банк санхүүгийн энэ хямралд нөлөөлөгдсөн хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжинэ. Жин Жиньпин хэлэхдээ:

     "Олон улсын хамтын нийгэмлэг Банк санхүүгийн хямралтай тэмцэхдээ, Банк санхүүгийн хямралаас хөгжиж байгаа улс орнуудад учруулсан хохиролд түлхүү анхаарч, хохирлыг нь багасгах хэрэгтэй. Хөгжиж байгаа улс орнуудад туслан, банк санхүүгийн тогтвортой байдал болон эдийн засгийн өсөлтийг нь хэвээр байлгаж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх тусламжаа хэвээр байлган нэмэгдүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллага дахь хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг дээшлүүлэх хэрэгтэй" гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./