Америкийн орон сууцны зээлийн хямралын нөлөөнөөс болсон бүх дэлхийн банк санхүүгийн хямрал сүүлийн хоёр жилд бүх улс орныг хамарлаа. Үндсэн дамнасан банк санхүүгийн нэгжийн зарим нь уг хямралын улмаар дампуурч байгаа тул улс орнуудын засгийн газар аргагүйн эрхээр банк санхүүгийн салбартаа их хэмжээний хөрөнгө мөнгө сэлбэж байна. Ийм байдалд хятадын банкны салбар 2008 оныг тайван туулсан бөгөөд шинэ оны хөгжлийн төсвөө хийж эхэллээ.
Дэлхийн банк санхүүгийн салбар улам л нэгдэлцэж байгаа өнөөгийн байдалд, уг их хямралд өртсөн улс орон бүхний банк санхүүгийн салбарууд юуны өмнө л энэ гамшигт өртөж байна. Энэ их гамшгийн голомт болсон Америкийн Беар Стеарнс, Лехман ах дүү, Меррилл гэх дэлхийн хөрөнгө оруулалтын 3 том банк, Америкийн нөөцийн болон зээлийн хамгийн том банк болох Вашингтон Мутуал банк нь хагасхан жилийн хугацаанд хойно хойноосоо дампуурлаа. Европт, Бельгийн Фортис банк санхүүгийн корпорац, Английн Норзерн Роск зэргийн банк санхүүгийн том том нэгжүүдийг тухайн засгийн газрууд нь хүлээн авлаа. Азид, Япон нь банк санхүүгийн салбартаа триллион гаран иений хөрөнгө нэмэрлэж, банкны салбарт нүүрлэж байсан хямралын хар аюулыг намдаалаа.
Барууны эдийн засгийн гол цогцуудын банк санхүүгийн салбарын маш эмзэг байгаа байдалтай харьцуулбал хятадын том том банкнуудын байдал харин ч сайн байна. 2008 оны эхний гурван улиралд, биржийн захад байгаа 14 банкны татвараа гаргасны дараах орлого нь өмнө жилийн мөн үеийнхээсээ 50 гаран хувиар өсөв. Үүнд хятадын үйлдвэр худалдааны банкны татвараа гаргасны дараах орлого нь 93 тэрбум юаньд хүрч, дэлхийн хамгийн их ашиг олсон банк гэж нэрлэгдлээ. Хятадын банк санхүүгийн байгууллага нэгжийн үйл ажиллагааны чанар чансаа сайн байна гэж Хятадын Банк Санхүүгийн Хяналт Удирдлагын Хорооны дарга Лю Минкан саяхан болсон 2008 оны Хятадын банк санхүүгийн чуулга уулзалт дээр хэлсэн байлаа.
Хятадын зарим банк нь Америкийн орон сууцны зээлд хөрөнгө оруулсны улмаар хямралд хэсэг хэмжээний хохирол үзсэн боловч Хятадын төв банк—Хятадын ардын банкны захирал Жөү Шяочуаний үзэж байгаагаар эдгээр хохирол нь их биш бөгөөд өөрсдөө зохицуулж чадах хэмжээнд байгаа аж.
|