• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 14:51:51    
Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахад бэрхшээлтэй байгаа асуудлыг үндэснээс нь зохицуулахаар чармайн ажиллаж байна

CRI

      Хятадын Төрийн Зөвлөлийн Тамгын газар саяхан илгээлт явуулж, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах явдлыг ажлын байраар хангах өнөөгийн ажлын тэргүүн байранд тавьж, үр ашигтай, нухацтай арга хэмжээ авч байгаад, ажлын байраар хангах зам сувгийг өргөжүүлэн, их дээд сургууль төгсөгчдийн хот хөдөөгийн үндсэн давхарга, төв баруун нутаг болон жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллах, бие даан ажил үйлс бүтээхийг зоригжуулж, гол гол аж ахуйн нэгж болон шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын их дээд сургууль төгсөгчдийг ажилд авахыг зоригжуулсан байна.

      Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн 2009 оны Хятадын эдийн засгийн байдлын шинжилгээ, төсөөлөлд тэмдэглэхдээ, 2008 оны эцсээр их дээд сургууль төгссөн 1 сая шахам оюутан ажлын байргүй байсан, 2009 онд 5 сая 920 мянган оюутан их дээд сургууль төгсөх тул, 2009 онд их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг эрхбиш дээд хэмжээнд чухалд үзэх хэрэгтэй гэжээ.

      Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах асуудал нь богино хугацаанд буй болсон зүйл биш, дотоодын эдийн засаг олон улсын банк санхүүгийн хямралын ноцтой нөлөөнд тулгарсан байдалд, их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болох асуудал нэлээд бэрхшээлтэй болсон төдий юм. Иймээс их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахад, онцгой байдалд зохицсон яаралтай түр арга хэмжээнээс гадна бас уг асуудлыг үндэснээс нь зохицуулах бодлого авч, бас оновчтой арга замыг нь олж зассан байх хэрэгтэй. Их дээд сургууль төгсөгчид ажлын байртай болоход бэрхшээлтэй байгаагийн бас нэгэн шалтгаан нь их дээд сургуулиудын хичээл сургалт нь зах зээлээс саланхи байдалд байгаа явдал юм.

      Их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болох нь зах зээлийн болсон хэдий ч, их дээд сургуулийн боловсрол нь зах зээлийн болоогүй байсаар. Хөдөлмөр хүчний зах зээлээс их дээд сургууль төгсөгчдөд шаардаж байгаа зүйл нь их дээд сургуулиудад үр ашигтай тусгалаа олж чадаагүй, төлөвлөгөөт эдийн засгийн хэлбэртэй бэлтгэл сургалтын хэв загвар нь зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх хөдөлмөр хүчний ээдрээн будлиантай, өөрчлөлт ихтэй зах зээлд зохицож чадаагүй тул, түүний дүнд хөдөлмөр хүч ажилд авах байгууллагад хүн дутагдаж байгаа боловч, их дээд сургууль төгссөн хэсэг оюутнууд нь бас хөдөлмөр хүч авч ажиллуулах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байдал гарч байна.

      Гарцаагүй, энэ нь их дээд сургуулийн боловсролын асуудал юм. Их дээд сургууль төгсөгчид ажлын байртай болоход бэрхшээлтэй байгаагийн үндсэн шалтгаан нь их дээд сургуулийн боловсролд байгаа юм. Шинжлэх ухаанчаар оюутан элсэж, шинжлэх ухаанчаар бэлтгэн хүмүүжүүлэх, шинжлэх ухаанчаар ажлын байраар хангах явдлыг оюутан элсэх анхны үеэс эхлүүлэн барьж, ажлын байраар хангах хувь хэмжээний дагуу оюутан элсэх бодлогыг шинжлэх ухаанчаар тогтоох хэрэгтэй бөгөөд бэлтгэн хүмүүжүүлэх явцад бас тусгай мэргэжлийн бүтэцдээ цаг даруйд нь тохируулалт хийж, олон зүйлийн чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй. Ажлын байраар хангах талаар, ажлын байраар хангах системийг цаашид боловсронгуй болгон, ажлын байрны тухай үзэл ойлголтоо өөрчлөх хэрэгтэй.

      Бодитой боловсролын төвшин нь бодитой ажлын шаардлагаас давсан сургалт явагдаж байна. Энэ нь их дээд сургууль төгсөгчид ажилгүйдэж, ажил үйлс бүтээх хүсэл эрмэлзлээ биелүүлж чадахгүй, цалин хөлсгүйгээр ажиллах, цалин багатай ажиллах байдал гарсан, зах зээлд эрдэм чадвартай хүмүүс боловсролын төвшиндөө зохицсон ажилтай болж чадахгүй байгаа зэрэгт илэрч байна.

      Ерөнхийд нь үзвэл, их дээд сургуулийн боловсрол болон ажлын байраар хангах зах зээлийн саланхи байдал, их дээд сургуулийн боловсрол хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа асуудал нь их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болоход бэрхшээлтэй байгаагийн үндсэн шалтгаан болж, энэ нь их дээд сургууль төгсөгчид нь зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байдал гарахад хүргэсэн юм. Өнөө, Төв засгийн газраас орон нутгийн засгийн газар хүртэл, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байртай болгох асуудлыг чухалд үзэж, тэдний ажлын байртай болоход нь олн талын туслалцаа дэмжлэг үзүүлж, уг асуудлыг үндэснээс нь зохицуулахаар чармайн ажиллаж байна.