Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн Чичихар хотын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийг Хятадын механикийн аж үйлдвэрийн манлайлагч гэж хэлэлцдэг. Саяхан тэдний бие даан судлан бүтээсэн 6 шинэ бүтээгдэхүүнийг холбогдох техникийн үзүүлэлт нь олон улсын тэргүүний төвшинд хүрсэн гэж баталжээ. Сүүлийн жилүүдэд Чичихар хотын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэр олон улсын тэргүүний техникийг зээлдэн оруулж, түүний үндсэн дээр дахин шинийг бүтээснээр техникийн төвшин бүтээгдэхүүн нь олон улсын тэргүүний эгнээнд орж, бүтээгдэхүүн нь Европ Америк, БНСУ, Япон зэрэг 30 гаруй улс орон газар нутагт борлуулагдсан байна.
27 настай Жан Лэй одоо Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн гол дизайнч болсон байна. Түүний удирдсан ажлын хэсэг нь саяхан нэг суурь машины дизайныг бүтээсэн байна. Энэхүү бүтээгдэхүүний гол гол үзүүлэлт нь дэлхийн тэргүүний төвшинд хүрснийг мэргэжилтэд нотолсон байна. Шинийг бүтээх төслүүд залуучуудад давтан боловсрох нэн их боломж олгож байна гэж Жан Лэй илэрхийлээд, энэхүү төслийг надаар хариуцуулсанд би их баярласан, энэхүү үүргийг хүлээж аваад би их болгоомжилсон юм. Дизайныг 7, 8 хийсэн, их олон материал үзэж туршлагатай ахмад дизайнч нар ч их олон зөвлөгөө өгсөн. Олны хамтын чармайлтаар бид нэг сарын хугацаа зарцуулан дизайныг бүтээсэн юм. Иймэрхүү ажил хийх болсноор бид ч өөрийн ур авьяасаа бадруулах тавцантай болж байна гэж цохон тэмдэглэжээ.
Тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ямар нэгэн аж ахуйн нэгжид авч хэлбэл дизайны үзэл бодол маш чухал байдаг. Гэвч ямар сайн дизайн байлаа гээд мэргэн дархан урчууд байхгүй бол цаасан дээр цэрэг байрлуулсантай нэгэн адил болдог. Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэр ч гэсэн олон жилийн турш техникийн ажилчныг их олон хүмүүжүүлсэн юм. Ли Вийвий бол даруй тэдний нэгэн юм. Саяхан компанийнхан нэг дизайнч хэрчлээс гаргах машины зураг зурсанд механикийн амжилтад ам хамхийлгүй магтан сайшаасан боловч хэн нь ч хийхээс бэрхшээж байжээ. Учир нь үүнийг хийхэд маш нарийн ур мэргэжил шаардах юм байна. Ли Вийвий энэ зургийг хэдэн өдөр судалж, 10 гаруй ажлын зураг гаргасан байна. Тэрээр эргэн санаж хэлэхдээ, тухайн үед бүтээхийг л бодож сэтгэж суусан. Учир нь шинэ бүтээгдэхүүн бүгээд зөв оновчтой байх шаардлага нь үсний ширхэг шиг зөв оновчтой байж, өчүүхэн ч доголдолтой байж болохгүй байсан гэжээ.
Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрт Жан Лэй, Ли Вийвий шиг хүмүүс олон байна. Учир нь арваад жилийн өмнө Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэр чадвартан, техникийн шинийг бүтээхийн чухал чанарыг танин мэдэж, цалин хөлсний тогтолцоондоо өөрчлөлт хийж залуу эрдэмтнийг шилэн ажиллуулж, жил бүр шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх хөхүүлэх хурал хийж, техникийн амжилт бүтээл гаргасан ажилчдаа алдаршуулан сайшаадаг байна.
Ийм байдалд хэдхэн жилийн хугацаа зарцуулан дизайн, үйлдвэрлэх зэрэг цөм болсон техникийн талаар чухал амжилт гаргаж, бие даан 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэсэн байна. Ноднин гэхэд л Чэндүгийн нэг компани Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрээс том оврын салхины хүчээр цахилгаан гаргах 3 төхөөрөмжийн суурь машиныг худалдан авч Хятад улс ийм бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авч байсан түүхийг эцэслүүлжээ.
Уламжлалт дизайн бүтээх, үйлдвэрлэх аргаар бол шинэ бүтээгдэхүүнийг төсөл боловсруулан үйлдвэрлэж гаргах болтол адаг багадаа 2 жилийн хугацаа хэрэгсдэг байна. Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрт бол харин зургаахан сарын хугацаа хэрэгсдэг байна.
Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөн доор том оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэх компаниудын борлуулалт буурах хандлага гарч байхад Чичихарын тооны удирдлагатай тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн тэргүүний нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүн нь хүмүүсийн хүрээллийг олж, гаргалт нь нэмэгдэж байна.
|