• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 17:10:36    
Хятад, Африк мөнхийн сайн анд, сайн түнш байх болно

Хятадын Олон Улсын Радио

      Африкийн ард түмэнтэй мөнхийн сайн анд, сайн түнш байх болно гэж Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 16-ны үдээс өмнө Танзанийн нийслэл Дар-Ес-Саламд Хятад, Африкийн харилцааны талаар илтгэл тавихдаа хэлсэн юм. 2009 оны Хятадын уламжлалт цагаан сараар Хү Жиньтао Африкийн Мали, Сенегал, Танзани, Маврикийд айлчилж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагаа бол бүх талын, олон давхарга, өргөн хүрээний бөгөөд Хятадын ард түмэн Африкийн ард түмэн бол бие биеэ итгэж, харилцан найдаж болох анд нөхөд мөн гэдгийг "Найрсаг хамтын ажиллагааны айлчлал" гэж нэрлэгдсэн энэ айлчлал харуулж байна.

      Сайн анд, сайн түнш гэдэг бол Хятад, Африкийн найрсаг түүхийн дүрслэг хураангуйлал юм.

      Олон жилийн турш, Хятадын амин чухал болон чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар Африкийн орнууд Хятадын талд эрхэм нандин дэмжлэг үзүүлж, Африкийн ард түмний Хятадын ард түмэнд хандаж байгаа гүн зузаан сэтгэлийг бүрэн харуулсан билээ. 1971 оны 10-р сарын 25-ны өдөр, НҮБ-ын ерөнхий ассамблейн 26-р чуулган БНХАУ-ын НҮБ-дахь хууль ёсны суудлыг сэргээх саналыг батлах үед Африкийн орнуудын их олон төлөөлөгчид дуулан бүжиглэж баяр хүргэсэн байлаа. Ази, Африкийн орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятад улс НҮБ-д буцан очсон юм.

      Ийм урт хугацаанд харилцан туслалцан, хамтран ажиллах явцад Хятад, Африк хоёр тал ахан дүүгийн бат бэх найрамдлын харилцаа тогтоосон юм.

      2006 онд болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт дээр Хятад, Африк нь "улс төрийн талаар эрх тэгш харилцан итгэлтэй байх, эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтран ажиллах, соёлын талаар солилцоо хийж харилцан суралцах" шинэ хэлбэрийн стратегийн түншийн харилцаа тогтоосон юм. Дарга Хү Жиньтао мөн Африкийн хөгжлийг дэмжих талаар Хятадын засгийн газрын хэрэгжүүлэх найман зүйлт бодлого арга хэмжээ дэвшүүлсэн бөгөөд хоёр жилийн хэрэгжилтээр нааштай үр дүнд хүрсэн юм.

      Сайн анд, сайн түнш гэдэг нь Хятад улс хариуцлагатай том гүрэн болсны хувьд өөрийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж байгааг харуулж байгаа юм.

      Өнөө даян дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал цаашид даамжирсаар байна. Банк санхүүгийн хямралын өмнө, зарим орон Африкт туслах тусламжаа багасгаж, өмнө нь туслахаар амласан зарим төсөл зүйл зүйлийн шалтгаанаас болж сунжирсан байна. Энэ жил бол Хятадын Африкт хэрэгжүүлэх 8 зүйлийн бодлого, арга хэмжээний эцсийн жил мөн. Банк санхүүгийн хямрал цаашид гүнзгийрсээр байгаа өнөөдөр Хятад улс ямар үйл ажиллагаа авч байгаа вэ?

      Үүнтэй холбогдуулан дарга Хү Жиньтао тодорхой хариулт хийв. Тэрээр цохон тэмдэглэхдээ, улам бэрхшээлтэй цаг үед Хятад, Африк нэн илүү харилцан дэмжилцэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтаар ялан давах хэрэгтэй. Африкийн жинхэнэ найз нөхдийн хувьд Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар тогтоосон Африкт туслах төрөл бүрийн арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, боломжийн дотор Африкт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, өр ширийг барагдуулан хэлтрүүлж, Африктай худалдаа хөрөнгө оруулалтаа өргөтгөж, Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.

      Хятад улс бодит үйл ажиллагаагаараа Африкийн ард түмэнд хийсэн амлалтаа биелүүлнэ. Энэ сарын 13-ны өдөр Малийн нийслэл Бамакогийн гуравдугаар том гүүрний барилгын ажил албан ёсоор эхэлжээ. Дарга Хү Жиньтао Малийн Ерөнхийлөгчтэй хамтаар барилгын суурь тавих ёслолд оролцов. Бамакогийн гуравдугаар том гүүр нь Хятад, Мали хоёр орны ард түмний найрамдлыг холбох шинэ гүүр болохыг хүсэн хүлээж байна гэж дарга Хү Жиньтао гүн сэтгэгдэлтэй хэлсэн билээ.

      Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчилсан Африкийн дөрвөн орон цөмөөрөө эрчим хүч, нөөц баялаг элбэг баян орнууд биш байгааг хүмүүс анхааралдаа авсан байна. Хятад улс үйл ажиллагаагаараа Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь бүх талын, олон давхарга, өргөн салбарын харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх явдал мөн гэснийг харуулсан байна. Германы "Суеддейче цейтунг сонин" дарга Хү Жиньтаогийн Африкт хийсэн айлчлалын тухай тэмдэглэхдээ, энэ удаагийн айлчлалаар Африкийн улс түмэнтэй "бүх талын түншийн харилцаа" хөгжүүлнэ гэж Хятадын чухалчилсан нь олон нийтийн хамгийн их анхаарлыг татсан байна. Харин зөвхөн нөөц баялаг элбэг баян улс орон төдий биш гэжээ \Урангоо орчуулж, Цэцэн хянав\