Эрхэм виб сайт ашиглагчид аа, Хятадын шинэ он гарснаас хойших хамгийн анхны номын үзэсгэлэн яармаг болох Бээжингийн номын яармаг саяхан өндөрлөсөн байна. 4 хоногийн яармагийн хугацаанд нийт 2 тэрбум 500 сая юанийн захиалга авч , өнгөрсөн оныхоосоо 20 хувь гаруйгаар нэмэгдсэн юм байна. Яармагт оролцсон тусгай мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 2009 онд Хятадын ном хэвлэлийн ажил үйлс нь харьцангуй өөдрөг байж, харин олон улсын банк санхүүгийн хямралаас зайлсхийх чухалтай байна гэжээ.
Бээжингийн ном хэвлэлийн захиалгын хурал нь явагдаад нэгэнт 20 гаран жилийн түүхтэй болж, "Хятадын ном хэвлэлийн салхины чиглэл" хэмээн нэрийдэгдсэн байна.2009 онд номын захиалгын хурал нь анх удаагаа зохиогдон явагдаж, хэдийгээр олон улсын банк санхүүгийн хямралын их нөлөөг хүртсэн боловч тухайн талбайн байдал нь мөн л их л наргиан хөгжөөнтэй байж, мөн л маш олон хүмүүс оролцсон байлаа. Дотоод гадаадын 600 гаран хэвлэлийн байгууллага 150 мянга гаран төрлийн шинэ ном хэвлэлээ энэ удаагийн яармагт оролцуулж, үзэгч сонсогч олонд танилцуулсан байна.
Дорнодын дуу бичлэгийн хэвлэлийн компанийн хариуцлагатан Сүнь Чяогийн танилцуулснаар, энэ онд уг компани нь мөн эрхлэлтийн чанартай ном бичиг хэвлүүлэхээр гол болгосон бөгөөд олон улсын банк санхүүгийн хямралаас болж хэвлэлийн тоо хэмжээ зэргээ өөрчилж хувирахгүй юм гэжээ. Түүний үзэж байгаагаар, эрхлэлт удирдлагын чанартай ном бичигт авч хэлбэл энэ жил нь харин олдошгүй сайн боломж тохиол байж мэдэх юм байна.
Энэ удаагийн ном хэвлэлийн яармагийн ерөнхий байдлаас үзвэл хэрхэн эдийн засгийн хямралаас зайлсхийх, эсвэл эдийн засгийн хямралын хугацаанд ашиг орлого хэрхэн зохицуулах зэрэг тухай ном бичиг нь хүмүүсийн хамгийн сонирхож байгаа бөгөөд авч байгаа ном бичиг болсон байна.
Машин механикийн аж үйлдвэрийн хэвлэлийн газрын зураг төсвийн газрын дарга Ван Лей хэлэхдээ, өнгөрсөн оны эцсийн хагасаас эхэлж тэд нар нэгэнт эдийн засгийн хямралыг зохицуулах тухай долоо найман төрлийн номыг найруулж хэвлэсэн байна. Түүний үзэж байгаагаар, дэлхийн эдийн засаг , улс төр зэргийн хувирал байдлыг үндэслэн түүнд зохи цуулан гаргасан ном хэвлэл нь үзэгч сонсогчдын ташаалд хагийн түргэн, хамгийн илүү хэмжээтэйгээр хүрч, хамгийн сайн борлуулалттай ном болох нь дамжиггүй юм гэжээ.
|