Венесуэлд айлчилсан Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 17-ны өдөр Каракаст болсон Хятад, Венесуэлийн аж ахуйн нэгжийн эздийн симпозиумын нээлтийн ёслолд оролцон илтгэл тавьсан байна. Хятад улс Латин Америкийн орнуудтай нэн өндөр зиндаа, өргөн салбар, өндөр төвшинд хамтран ажиллахад бэлэн байна гэж орлогч дарга Ши Жиньпин илтгэлдээ илэрхийлжээ.
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин мөн өдөр Каракаст очиж, Венесуэлд албан ёсны айлчлал хийв. Венесуэлийн дэд ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсний дараа, Хятад, Венесуэлийн аж ахуйн нэгжийн эздийн симпозиумын нээлтийн ёслолд оролцон илтгэл тавьсан юм. Тэрээр юуны өмнө Хятад, Венесуэлийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг ахиулах талаар үзэл бодлоо ярьж, Хятад, Венесуэл хоёр орон хамтын хөгжлийн үүднээс асуудлыг харах ёстой гэж илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, хоёр орон хойшид хамтын хөгжлийг ахиулах стратегийн өндөрлөгөөс үүсэн, харилцан итгэлцэж, харилцан дэмжиж, харилцан ашигтай зарчмыг мөрдөн , улс төрийн яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, стратегийн нийтлэг ойлголтоо өргөтгөж, улс төрийн итгэлээ гүнзгийрүүлж, хоёр орны хамтын хөгжлийн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, Хятад, Венесуэлийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой ,бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хятад улс 1974 онд Венесуэлтэй дипломат харилцаа тогтоож, 2001 онд хамтын хөгжлийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Өнөө, хоёр орны харилцаа тал бүрээр түргэн хөгжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг ололт амжилтад хүрлээ. Венесуэл бол Хятадын Латин Америк тив дэх худалдааны тав дахь том түнш юм.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, эрчим хүчний талын хамтын ажиллагаа нь Хятад, Венесуэлийн хамтын ажиллагааны чухал салбар бөгөөд түрүүлэх салбар мөн. Хоёр тал одоогийн суурин дээр хамтран чармайж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй түргэтгэхийг хүсэж байна. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, дэд бүтэц, тэргүүний техник зэрэг чухал салбарын хамтын ажиллагааны нөөц хүчнийг дайчилж, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны шинэ нэмэгдлийн цэгийг бэлтгэж, хоёр орны ард түмэнд нэн бодитой ашиг хүртээхийг хүсэж байна гэжээ.
Хятад, Венесуэлийн харилцаа бүх талаар түргэн хөгжсөн явдал нь Хятад, Латин Америкийн харилцааны сүүлийн жилүүдийн ирмүүн хөгжлийг нэг талаас тод харуулсан байна. Шинэ зуунд орсноос хойш, Хятад, Латин Америкийн харилцаа урьд өмнө нь байгаагүй гүнзгий, өргөн, түргэн хөгжсөн байна. Хоёр тал өөр өрийн давуу талаа бүрэн дайчилж, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын биелүүлэхийн төлөө хамтаар чармайж байна. Өнгөрсөн оны 11-р сард Хятад улсын дарга Хү Жиньтао Перуд төрийн айлчлал хийхдээ Перугийн парламентад илтгэл яриа тавьж, Хятад, Латин Америкийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг урт удаан хөгжүүлэх чиглэлийг цаашид заасан юм. Хятадын засгийн газар мөн анх удаагаа Латин Америк тив болон Карибын бүс нутагт Хятадын хэрэгжүүлэх бодлогын баримт бичин" нийтэлсэн юм.
Хятад болон Латин Америкийн орнууд бол цөм хөгжиж байгаа орнууд, бүгд эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал цаг үедээ байна. Латин Америкийн орнуудтай бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин илэрхийллээ. \\бичлэг2\\ Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны хувьд дэлхийн хөгжиж байгаа чухал бүс нутаг Латин Америктай эв санааны нэн нягт нэгдэлтэй байж, нэн өндөр давхараг, нэн өргөн салбар, нэн өндөр төвшинд хамтран ажиллахад бэлэн байгаа, Хятад, Латин Америкийн харилцаа лавтай шинэ гараанаас шинэ ахиц хийх болно гэжээ.
Хоёр тал дөрвөн зүйлийн хүчин чармайлт гаргах ёстой, Үүнд нэгд, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын урт хугацааны найрамдлын чиглэлийг барих. Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын хамтын хөгжлийн зорилтыг эзэмших. Гуравт, хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлж, хоёр талын найрамдлын нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх. Дөрөвт, зөвшилцөл хамжилцаагаа нягтруулж, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эдгээр болно гэж Ши Жиньпин тэмдэглэжээ. Үгийнхээ төгсгөлд Ши Жиньпин хоёр орны эдийн засаг, аж ахуйн нэгжийн салбарын хүмүүст 2010 онд Хятадын Шанхайд болох гэж байгаа Дэлхийн яармагийн байдлыг танилцуулсан байна. \ Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|