• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 18:00:15    
Солонго

CRI

     Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш, хоёр ард түмнийг холбосон найрамдлын гүүр зөндөө тавигдлаа. Хүмүүс мань Энэхүү хоёр ард түмний сэтгэлийг холбосон оюунлаг гүүрээ хурын дараа холын уулсыг зуучилдаг хөмсгөн солонгоор зүйрлэдэг сан.

      Сонорыг баясгах Солонго ХОУР-ийн цэнхэр долгионоор цацагдаж байна. харцыг булах Солонго Хятадын ӨМОТ-ийн цэгээн дэлгэцнээ тодорч байгаа. Хөрш хоорондын сонин сайхныг хөндлөн хэвээр нь хөрвүүлж мэдээлдэг сарын сэтгүүл Солонго гэж бас байдаг.

      Хүрд эргэхэд холыг туулж, хэл хөрвөхөд сонин дуулгадаг жимээр Солонго сэтгүүл нь Хятад орны эдийн засаг, соёл урлаг, аж амьдрал зэрэг олон салбар дахь шимтэй мэдээллүүдийг өргөрөг өгсүүлэн өнөр Монголд уламжилдаг Хятадаас кириллээр хэвлэн тархаадаг цорын ганц сэтгүүл байгаа юм.

      1993 оноос эхлэн Хятадын ӨМӨЗО-ний гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс эрхлэн ажиллуулсан Солонго сэтгүүл нь Үзэсгэлэнт сайхан Хятад орон, Өнөөдрийн Өвөр монгол, Жирийн иргэдийн амьдрал, Ярианы сэдэв, Хятадын нэрт хүмүүс, Номын танилцуулга, Соёл урлаг, мэдээлэл, Амьдрал тэтгэх ёсон, Инээцгээе, Хятад хоолны цэс, Хятад хэл суръя зэрэг булангаар Хятадын нийгмийн олон салбар дахь хөгжил хувьсал, Хятад Монгол хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны тухай агуулгуудыг хамарсан байдаг.

      Түмэн явдлын түрүү алхам нь хүчир гэдэгчлэн Солонго сэтгүүл анх Монголын уншигчид зарим агуулга гийг нь ойлгодоггүй байсан хүндрэлтэй үе ч байсан ажээ. Иймэрхүү байдал дор Солонго сэтгүүлийн хамт олны уйгагүй чармайлт болоод Монгол улсаас мэргэжилтэн урин ажиллуулснаар сүүлийн жилүүдэд монголчуудын өмнөд хөршөө танин үг хэлийг нь сурах зууч болжээ.

      2007Онд болсон "Улаанбаатар-Хятадын Өвөр монгол соёлын найр" үйл ажиллагааны чухал нэгэн агуулга гэвэл 2007 оны 9-р сараас ажилласан "Хятадыг хэн нь сайн мэдэх вэ?" хятад хэлний мэдлэгийн уралдаан болон уран илтгэлийн уралдаан болно. Энэхүү үйл ажиллагааг Солонго сэтгүүлээс зохион явуулсан байна. Солонго сэтгүүлийн Ерөнхий редактор Гүө Юаньшүний танилцуулснаар, тэдний Монголд ажиллуулсан "Хятадыг хэн нь сайн мэдэх вэ?" сэдэвт үйл ажиллагаа нь хүмүүст их таашаагдаж, Монгол улсын 21 аймаг хотын сурагчид, албан тушаалтад, ажилчид, малчид гээд долоон настай балчраас далан настай өтгүүдийг багтаасан мянгаад хүн идэвхийлэн оролцсон байна. Үүний дундаас 100 хүнийг шагнан хөхүүлсэн юм байна.

      Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байгаа энэ тоолонд хоёр ард түмний зүрх сэтгэлийг холбосон Солонго сэтгүүл мянган сайхан мэдээллээр бялхам байх болтугай.

      Дуутай хууртай, зурагтай, түрстэй бөгөөд үзэл бодол, итгэл хайраар хөглөрөх өнгийн сайхан солонгын нэгэн үзүүр нь Хатан голоос ургаж, нөгөө үзүүр нь Хатан Туулаас ундарч хүн ардын сэтгэлд өнө үүрд солонгорон байгаасай.