Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд орон нутгийн цагаар 18-ны өдрийн 6 цагт Адений буланд очсоноос хойш хамгаалалтын хамгийн их цар хүрээ бүхий үүрэг биелүүлсэн байна.
Энэ хамгаалалтад Хятадын худалдааны 10 хөлөг онгоц хамрагдсанаас гадна Герман, Сингапур, Кипр зэрэг орны арилжааны 3 хөлөг онгоц сайн дураараа хамрагдан оролцсон байна.
Хамгаалалтад хамрагдсан хөлөг онгоц тооны хувьд олон, далайд гарах үед холын бараа харагдахгүй байсан зэрэг шалтгаанаас Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоцууд байлдааны өндөржүүлсэн нөхцөлд аюулгүй байдлыг хангасан байна.
Өнөөгийн байдлаар Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоцууд нийт 21 удаагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгээд байна. \ Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|