• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-19 17:26:41    
Бүгд Найрамдах Грек Улс

CRI

     Нутаг сэвдгээр: 131957 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 11 сая 75 мянга. Хүн амын 98 хувь гаруй нь Грек үндэстэн, бусад нь Мусульманчууд болон бусад цөөнх үндэстэн. Албаны хэл нь Грек хэл. Үнэн алдартны шашин бол төрийн шашин.

      Нийслэл: Афин, 2004 оны байдлаар 3 сая 700 мянган хүн амтай. Хамгийн хүйтэн 1-р сардаа 0 -- 18 хэмтэй, хамгийн халуун 7-р сардаа 18 – 41 хэмтэй.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Каролос Папулиас, 2005 оны 2-р сарын 8-ны өдөр сонгогдож, 3-р сарын 12-ны өдөр тушаалд оров, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

      Чухал баяр дурсгалын өдөр: Үндэсний баяр – 3-р сарын 25-ны өдөр. Дахин амилсан баяр – 5-р сарын 2-ны өдөр. Италийн цөмрөлтийг эсэргүүцсэн өдөр – 10-р сарын 28-ны өдөр. Христосын мэндэлсэн өдөр – 12-р сарын 25-ны өдөр.

      Ерөнхий байдал: Балканы хойгийн өмнө үзүүрт оршдог. Хойд талаараа Булгар, Македони, Албанитай хил нийлж, зүүн хойд талаараа Туркийн Европын хэсэгтэй хөршилж, баруун өмнө зүгтээ Айониа тэнгисийн эрэг хүрч, зүүн тийш Аегеан тэнгист тулж, өмнө зүгтээ Газрын дундад тэнгисээр алслан Африкийн эх газартай харалдаа оршиж байна. Тэнгисийн эргийн шугам нь 15021 километр, харьяа тэнгисийн өргөн нь 6 миль. Завсрын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартай, өвөлдөө дунджаар 0 – 13 хэм, зундаа 23 – 41 хэмтэй.

      Барууны соёл иргэншлийн үүсэн хөгжсөн газар. Манай он тооллоос өмнөх 3000 – 1100 онуудад Крити арал дээр Миносын соёл бий болж, манай он тооллоос өмнөх 1600 – 1050 онуудад Делопоннисон хойг дээр Мисенаеийн соёл бий болсон байна. Манай тооллоос өмнөх 800-р зуунд боолын дүрэмт хотын улс бий болж, манай тооллоос өмнөх 5-р зуунд хөгжлийн оргил үедээ хүрсэн байна. Манай тооллоос өмнөх 146 онд Ромын эзэнт улсад нэгтгэгдэв. 15-р зууны дунд үеэр Усманы эзэнт улсад ноёрхогдов. 1812 онд тусгаар тогтнолын төлөөний дайн үүсэв. 1832 онд вант улс байгуулав. 1974 онд бүх нийтийн санал хураалтаар бүгд найрамдах улсын дүрэм хэрэгжүүлэв. \М. Цэцэн бэлтгэв\