Тайваний хүн ам олон, загар бага, хүн амын нягтал ихтэй. 2007 оны эцсийн байдлаар Тайваний нийт хүн ам 22 сая 900 мянга.
1949 оноос 1978 он хүртэлх 30 жилийн хугацаанд, Тайвань хоолойн бүс нутгийн цэргийн ширүүн мөргөлдөөн болон хурцадмал эсэргүүцлүүдээс болж Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцаа үндсэндээ таслагдаж, эх газрын эмийн материал буюу зөвхөн Тайваньд гаралтай бараа бүтээгдэхүүнийг Шянганаар дамжуулан худалдаалж байсан бөгөөд тоо хэмжээ нь тун бага байжээ.
1979 оноос хойш, Хятадын засгийн газар Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх из бүрэн арга хэмжээ авсан байна. Тайваний эрх баригчид ч аргагүйн эрхээр эх газарт авч байсан эдийн засаг худалдааны бодлогод зохицуулалт хийж, хоёр эргийн эдийн засаг худалдаанд авч байсан зарим хязгаарлалаа аажмаар сул болгосон байна. 2007 он хүртэлх байдлаар хоёр эргийн шууд бус худалдааны нийт хэмжээ нь 716 тэрбум 400 сая ам.долларт хүрсэн байна. Үүний дараа эх газар нь Тайваний хамгийн том экспортын зах зээл болон хамгийн том худалдааны түнш болсон байна. Тайваний худалдаачид эх газарт хөрөнгө оруулах талаар 2007 оны эцсийн байдлаар эх газар нь Тайваний шууд хөрөнгө оруулалтыг нийт 45 тэрбум 330 сая ам.доллар зээлдэн оруулсан байна.
Өнөөгийн байдлаар Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны хөгжилд доор дурдах хэдэн онцлог зүйл бий болсон байна. Тухайлбал: Нэгдүгээрт, хоёр эргийн эдийн засгийн харилцаа нь үндсэндээ шууд бус худалдаа болон Тайваний худалдаачид эх газарт хөрөнгө оруулах хэлбэрээр гол цогц болгож, аж ахуйн нэгж байгуулах, шинжлэх ухаан техникийн солилцоо хийх, банк санхүүгийн солилцоо хийх, хүмүүс бэлтгэн сургах зэрэг олон төрлийн хэлбэр зэрэгцэн орших хөгжлийн тогтолцоог бүрэлдүүлсэн байна. Хоёрдугаарт, хоёр эргийн эдийн засгийн харилцаа нь дан ганц, шууд бус, тэнцвэргүй чанартай байна. Тайваниий эрх баригчдын шалтгаанаас болж, Тайваний худалдаачид эх газарт хөрөнгө оруулалт хийхдээ голцуу шууд бус хэлбэрээр хийж байна, тухайлбал: хөрөнгө оруулалт хийхдээ өөр газарт бүртгүүлсэн компаний нэрээр эх газарт хөрөнгө оруулалт хийж байна, зөвхөн нэг сая америк долларын төсөлд хөрөнгө оруулалт хийх үед шууд Тайваний компаний нэрээр хөрөнгө оруулалт хийж болж байгаа бөгөөд үүнд хөрөнгө мөнгийг нь мөн л өөр газраас эх газарт шилжүүлэх хэрэгтэй байна. Тайваний эрх баригчид хоёр эрэг шууд худалдаа хийхийг татгалзсан тул хоёр эргийн худалдаа нь зөвхөн гуравдагч газраар дамжин шууд бусаар хийж байна. Тайваний эрх баригчид эх газрын хөрөнгө мөнгийг Тайвань аралд оруулах ямарваа хөрөнгө оруулалт хийхийг эрс эсэргүүцэж байгаа тул дан ганц талаас хөрөнгө оруулалт хийж байгаа байдал бий болж, үүний зэрэгцээ хоёр эргийн худалдааны тэнцвэргүй байдлыг бий болгосон байна. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засгийн харилцаанд харилцан түшиглэх байдал газар авч, харилцан нөхвөрлөх, харилцан ашигтай байх байдал бий болж байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|