Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр дундад дорнод болон Африкийн улс орнуудад хийсэн айлчлалаа өндөрлүүлжээ. Үүнд Франц, Танзани, Саудын Араб, Мали болон Мавритиус зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдөр залгаагаар өгүүлэл нийтэлж, дарга Хү Жиньтаогийн энэхүү айлчлалд ихээхэн анхаарал хандуулж нааштай үнэлцгээсэн байна.
Францын "Нювевлес Д. Европ сонин" өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Африкийн улс орнуудтай хамтаар, эв санаа нэгтэйгээр харилцан туслалцан, олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулахад Хятад улс бэлэн байна гэж Хү Жиньтао айлчлалын хугацаандаа ахин дахин илэрхийлсэн байна. Дэлхийн хамгийн том хөгжсөн улс болоод хөгжиж байгаа улс орнууд хамгийн их нягтарсан эх хуурайн хувьд, өнөөдрийн Хятад Африкийн хамтын ажиллагаа нь бүх дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд ихээхэн ашигтай болохоос биш хохиролгүй юм гэжээ. \Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|