2008 оны 5-р сарын 12-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Си Чань мужид онц их газар хөдлөлт гарснаас хойш Хятадын тамирчид Бүх Хятадын ард түмэнтэй хамтаар хандив өргөж, гамшигдсан раионд тусалсан юм. Түүнээс хойш одоо 8 сарын хугацаа өнгөрөн одсон байна. Бээжингийн олимпын наадмын хэсэг аваргууд болон биеийн тамир спортын ажилтад саяхан Си Чаний гамшигдсан раионд орчиж, спортын үзэл санаагаар гамшигдсан раионы хүүхдүүдийг урамшуулсан байна.
5-р сарын 12-ны Вэнь Чаний онц их газар хөдлөлтөд хамгийн онцтой гамшигдсан Мянь Жу хотын Нань Шуань дунд сургуулийн түр орон сууцад хүрээд Хятадын эмэгтэй хоккейн улсын шигшээ багийн Өмнөд Солонгос нутагтай дасгалжуулагч Ким Чанг Бак тэр хавьд байгуулсан хоккейн талбайг хараад, энэ хоккейн талбайг байгуулсан нь олимпын наадам зохион байгуулснаас дутхааргүй онцгой ач холбогдолтой юм гэж хэлсэн байна.
2008 оны 5-р сарын эхээр Мянь Жу дунд сургуульд уул нь Хятадын биеийн тамир спортын хэрэг эрхэлсэн үндэсний газрын хоккейн спортын төвөөс бэлтгэл хүчин хүмүүжүүлэх бааз байгуулахаар байсан юм. Учир нь Мянь Жу дунд сургууль нь Хятад улсад хоккейн спортоор алдартай сургууль байсан юм. Гэтэл дээр дурдсан төлөвлөгөө нь өнгөрсөн жилийн 5-р сарын 12-ны өдөр гарсан онц их газар хөдлөлтөөс болж тасалдсан юм. Гэвч газар хөдлөлтөөс гурван сарын дараа Мянь Жу дунд сургууль нь түр орон сууцанд сургуулиа эхэлсэн бөгөөд одоогийн энэ хоккейн спортын талбайг байгуулсан байлаа. Газар хөдлөлт үүссэний дараа Өмнөд Солонгост нутагтай дасгалжуулагч Ким Чанг бак тэр дор нь хувиасаа 100 мянган юань хандивлаж байсан билээ. Өдгөө энэ дасгалжуулагч маань улсын шигшээ багийн тамирчидтай хамт энэ сургуульд хүрэлцэн ирсэнд хоккейн спортод онцгой хайртай Мян Жу дунд сургуулийн багш сурагчдыг үнэхээр их баярлуулсан байлаа.
Өнгөрсөн жил гарсан онц их газар хөдлөлтийн гамшгийн үеэр маш олон хүн бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эгнээнд орж, гэнэтийн аз бус ийм хувьд тавиланд унасандаа сэтгэл санаагаар их унасан нь мэдээжийн хэрэг биз. Тийм учраас энэ удаа Бээжингийн пара олимпын наадмын алтан медаль хүртсэн тамирчид гамшигдсан раионд хүрэлцэн очиж, газар хөдлөлтөөс болж хөгжлийн бэрхшээлд учирсан хүмүүсийг аз бус хувь заяатайгаа тэмцэж амжилт бүтээл гаргасан өөрийн жишээгээрээ зоригжуулж урам хайрласан байлаа. Энэ жил 31 настай Ли Дунь уул нь мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид байсан юм. Санаандгүй галын аюулаас болж тэрээр хараагаа алдсан байлаа. Анх эхэндээ тэр хэдийгээр энэхүү гэнэтийн цохилтод гутарч цөхөрч байсан боловч хожим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сургуульд орж сагсан бөмбөг сурч эцэстээ алдартай тамирчин болж чадсан байлаа. Энэ бүхэн нь гамшигдсан раионы хүмүүсийг маш их урамшуулсан байлаа.
|