Швед Финляндынханд төрийн эрдэнэ гэж үнлэгдсэн Дилибайр бол Хятадын хөгжмийн сурган хүмүүжүүлэгчийн хүмүүжүүлсэн уянгалаг уран тунгалаг хоолойтой дуучин юм. Тэрээр 1958 онд Шинжянгийн Кашгаарт төрсөн, Уйгар үндэстэн. 1975 онд Шинжянгийн дуу бүжгийн чуулганд шалгуулан орж, Гүө Линбийгийн шавь болсон юм.
1978 онд төгсөхдөө гоцлол дууны концэрт зохиов. 1987 онд Төвийн хөгжмийн дээд сургуулиас төгсөж, магистрын цол хамгаалав. Энэ үед тэрээр гол нь Шэнь Шян, Ли Жинвэйд шавилсан байлаа. Итали хэл, Франц хэл, Англи хэл, Финлянд хэл, Швейц хэлэнд нэвтэрхий тэрээр 1984 онд Miriam Helin-ын олон улсын дууны анхдугаар тэмцээнд хоёрдугаар байрөанд жагсаагдсан байна. 1988 онд урилгаар Финляндын дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллав. Мөн хэдэн арван оронд гоцлол дууны хэдэн зуунд концерт зохиож, хэдэн арван дуурьд олон хэлээр адил бус гол дүрд тоглосон байна. Үүний зэрэгцээ бас дэлхийн маш олон нэрт удирдаач болон симфони хөгжмийн найралтай хамтран ажилласан байна.
1993-1996 онуудад Германы Бооны төрийн дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллав. 1997 он, 1998 онд дэлхийн нэрт тунгалаг хоолойтой дуучин Нилсоны том шагнал- Швейдын дуурийн хамгийн шилдэг дуучны шагнал хүртсэн байна.2 2004 онд Хятадын Алтан пянзны СD-ын шагнал болон хамгийн шилдэг жүжигчний шагнал хүртэв. Европ Америкийн хөгжмийн шүүмжлэгчид түүний дууг урлаг болон авьяас билгийн хамгийн сайн уялдаа мөн гэж үнэлсэн юм.
Дилибайр өнөө Финляндын дуурийн театр, Шведийн 玛尔莫дуурийн театрын театрын мөнхийн гоцлол дуучин, Шведийн дуурийн театрын гол жүжигчнээр ажиллаж байна.
Түүний тоглосон гол гол дуурийг тодруулбал, " and fixist"-ын доторх Гярд, " Ламо лукя"-ын доторх Лукяа, " шулам оршсон линб"-ийн доторх хатан, " зүүдээрээ аялагч эмэгтэй"-ийн доторх Риса, " алтан гургалдай"-н доторх алтан гургалдай, "хайрын шим"-ийн доторх Ади, " цэргийн ангийн охин"-ны доторх охин, " Чянни сьчичи"-ийн доторх Лорайта, " Вейт"-ийн доторх Суфи зэрэг байна.
Дилибайр 2004 оны 10-р сард Хятадын кино урлагчийн Юй Янгийн хөвгүүн, кино найруулагч Юй Шаоянтай гэрлэв. 2005 оны 1-р сард Юй Шаоян кино зураг авахаар явж байсан замдаа гэнэт нас барж, Дилибайр маш их гашуудан зовсны улмаар хоолой нь гарахаа больжээ. 2006 оны 2-р сард Дилибайр нөхрөө алдсан уй гашуугаа өнгөрөөсний нэг жилийн дараа, Бээжингийн Бао ли театрт анх удаа гоцлол дууны концерт зохиосон байна.
Маш олон мэргэжилтэн нар болон сонсогчид Дилибайрыг болор шиг тунгалаг сайхан хоолойтой дуучин гэж өргөмжилж, нэн ч Финлянд болон Шведийн элчин сайд түүнийг " төрийн эрдэнэ" гэж нэрлэсэн юм. Гэтэл Дилибайр эх орон болон эх орныхоо хүн ардад ая дуугаа өргөхийг эх эцэс хүсэж, Европт олсон эрхэм дээд сайшаалыг юманд бодохгүй байсан юм. Дэлхийн нэрт уран тунгалаг хоолойтой дуулаач Сасураны нөхөр Дилибайрыг одоох дэлхийн хамгийн сайн уран тунгалаг хоолойтой дуулаач гэж магтсан юм.
|