• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-20 19:20:34    
NBA-гийн нэн олон тамирчид CBA-д ирж тоглож байна

CRI

      Өнгөрсөн жилийнхтэй зэрэгцүүлбэл 2008-2009 оны Хятадын сагсан бөмбөгийн Лигийн тэмцээнд үзэгчдийн анхаарлыг нэн их татах болж, удаа болгоны тэмцээнд үзэгчид пиг дүүрч байна. Энэ юуны учраас болов оо гэж нягталбал NBA-д тоглож байсан нэлээд олон тамирчид Хятадын сагсан бөмбөгийн Лигийн тэмцээнд ирж тоглож, тэмцээн нь нэн сонирхолтой болсонтой холбоотой юм.

      Сүүлийн хэдэн жилд Хятадын сагсан бөмбөгийн Лигийн тэмцээний мэргэжлийн түвшин дээшилж,Яо Минь, И Жянь Лянь зэрэг Хятадын нэрт тамирчид олон улсын сагсан бөмбөгийн дэвжээн дээр шилдэг амжилт гаргаснаар Хятадын сагсан бөмбөгийн Лигийн тэмцээний нэр хүнд эрс өсөж, тоглолтын ур чадвар өнгөрснийг бодвол маш их дээшилсэн билээ. Ийм байдалд гадаадын сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч нар ч хойно хойноосоо Хятадын Лигийн тэмцээнд ирж ажиллах болсон байна. Симуш Паркер,Бонзи Веллс, Кирк Снидер зэрэг өнгөрсөнд Хятадын үзэгчдийн зөвхөн зурагт дээрээс хардаг байсан тамирчид ба дасгалжуулагч нарыг дэргэдээс нь олж харах сайхан завшаан тохиосон юм.

      Хятадын Лигийн тэмцээнд тоглох болсон NBA-гийн хамгийн алдартай тамирчид бол Бонзи Веллс байгаа юм. Бонзи Веллс нь оюутан байхдаа Америк даяар алдартай тамирчин байсан бөгөөд Америкийн сагсан бөмбөгийн салбарт нэр нөлөөтэй хүн байлаа. Хьюстоны пуужин багийн Яо Миний саналаар тэрээр Хятадад ирж тоглохоор шийдсэн байлаа. Хятадад ирж тоглож байхдаа тэрээр анх их сургуулийн оюутан байх үеийнхтэйгээ адилхан онгодтой тоглох болжээ. Хятадын Шань Ши мужийн шигшээ багт тоглож байхдаа тэрээр нэг удаагийн тэмцээнд ганцаараа хамгийн багадаа 41 оноо авч байсан гээд бодоод үзэхээр энэ хүний ямар их гайхамшигтай тоглож байгаа мэдэгдэж байгаа биз. Тэрээр харин бид энэ багийн гол тамирчин болсны хувьд багтаа нэн сайн амжилт авчирч өгөх ёстой гэж үздэг байлаа. Тэр ингэж ярилаа. Түүний яриатай танилцъя.

      Би өөрийгөө нэн сайн тоглох ёстой гэж бодож байна. Би багийнхаа тамирчдад бөмбөг дамжуулахдаа нэн шаламгай байх ёстой гэж хэлж байлаа.

      Бонзи Веллстэй адилаар Хятадын Лигийн тэмцээнд тоглож байгаа NBA-гийн тамирчид Кирк Снидер Хятадын Лигийн тэмцээнд оролцсон анхны жилдээ тэмцээн болгонд дунджаар 31.1% оноо авч, самбараас 10 бөмбөг авдаг байсан байлаа. Тэр хэлэхдээ, би уг нь NBA-гийн тэмцээнд бэлтгэж байсан юм. Гэтэл харамсалтай нь би тэр санаандаа хүрч чадаагүй, гэвч бид Хятадад ирж тоглох сайхан завшаан тохиосонд их баяртай байна. Би Хятадын Лигийн тэмцээнд их дасч байна гэжээ.

     Энэ тамирчнаас гадна Хятадын Лигийн тэмцээнд Донелл Харвеи Хятадад ирж тоглож байгаа юм. Тэрээр Хятадын Жя Су мужийн багт тоглосноос хойш тус багийн амжилт маш түргэн дээшилж, бараг тэмцээн болгон хожиж байна. Тэрээр тэмцээн болгон дунджаар 30 оноос авч, самбараас 15 бөмбөг шүүрч байна. Гэвч тэрээр их даруу зантай хүн юм. Тэрээр тэмцээний үеэр багийнхаа нөхдөд маш идэвхтэй бөмбөг дамжуулдаг. Түүний яриатай танилцъя.

      Бид заримдаа маш сайхан тоглож байна. Заримдаа санаанд хүрэхгүй байна. Би өөрөө хамгийн их хүчин чармайлт гаргаж тоглоно. Ху Шүе Фэн, Жан Чэн Цай нар үнэхээр сайхан тоглох юм. Тэд бол манай багийн нэр нэдэртээ тохирсон лидер юм гэжээ.