• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-23 15:53:17    
"Нүүдлийн гуанз" ажиллуулж хөдөөнийхөнд үйлчилж байна

CRI

      Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ордос хотын малжих тариалах нутгаар хүүхдийн ой, өндөр настай хүмүүсийн насны баяр, хурим найр зэрэг баяр найр болохоор "нүүдлийн гуанз" хүрэлцэн ирж үйлчилгээ хангаж, тэд нарт маш тус дөхөм үзүүлж байгаа учраас малчин тариачин түмний сайшаал талархлыг хүлээж байна. "Өнөө манай малчин түмэн найр хурим хийвэл хот сууринд гуанз ресторан эрэх хэрэггүй болж, нүүдлийн гуанзыг дуудан гэрийнхээ үүдэнд үйлчлүүлэх болсон болохоор манайхан хөдөө гэр нутагтаа найр хурим хийх болжээ.

     Нүүдлийн гуанз нь гэр майхан, аяга шанагаа бүрэн бүрдүүлдэг болохоор нөхцөл боломжийн талаар хот суурин газрын гуанз ресторанаас нэг их дутах зүйлгүй бөгөөд үнэ ханш нь ч харьцангуй хямд, бидэнд их дөхөм болсон шүү" гэж Ордос хотын Отог хошууны Сайхан-тал гацааны малчин баяр ярьж байлаа. Саяхан тэднийх бэр буулгах хурим найраа нүүдлийн гуанз дуудан гэрийнхээ хажууд хийлгэсэн юм байна.

     Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын малжих тариалах нутгийн амьдрал, үйлдвэрлэлийн нөхцөл байдал сайжрахын хирээр малчин тариачид хүүхдийн ой, настай хүмүүсийн насны баяр, хурим найр зэрэг төрөл бүрийн баяр найр болохоор хошуу сууринд очиж, гуанз ресторанд хийх болсон юм. Гэвч зах зээлийн эдийн засаг хөгжиж юмны үнэ түргэн өсөж, зардал мөнгө нь их болсон байлаа. Энэ байдалд чиглүүлэн хөдөө нутгийн хэсэг малчин тариачин гэр майхан, ширээ сандал, аяга шанага, цахилгаан үүсгэх зэрэг багаж хэрэгсэл худалдан авч, нүүдлийн гуанз байгуулан, малжих тариалах нутагт үйлчилгээ хангаж, малчин түмний сайшаал үнэлгээг хүлээж байгаа юм байна.

      Отог хошууны малчин Билэгт ах дүү хэдүүлээ нийлэн нүүдлийн гуанз байгуулж, ойр хавийн малчин тариачдад үйлчилж байна. Тэрээр хэлэхдээ, манай нүүдлийн гуанз ширээ хоолноос 50 юань, найр хурим хийх айлын хол ойрын дагуу километр тутмаас 30 юаний зардал авдаг.

      Бид гэр майхан, ширээ сандал, аяга таваг, гэрэлтүүлэг зэргийг бүрдүүлсэн. Хоол будааг үйлчлүүлэгч тогооч урин хийлгэх юм уу, бид тогоочоо дагуулан очиж, гэрийн эзний захиалгын дагуу бэлтгэдэг. Малчин айлын ихэнх нь өөрөө тогооч эрж хоол будаа бэлдүүлж байна. Бид нэг өдөл ийм ажил хийгээ мөн цамгүй орлого олсон. Нүүдлийн гуанз нь малчин тариачдад дөхөм үзүүлж байгаа бөгөөд хэсэг хүмүүсийг ажлын байраар хангаж байна гэжээ.

      Бүрэн бус бүртгэлээс үзвэл, өнөө Ордос хотод ийм нүүдлийн гуанз 80 гаруй байж, мянга гаруй малчин тариачин ажиллуулж байгаа юм байна.