• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-23 17:10:17    
Элгээ хамгаалахад анхаарах санамж

Хятадын Олон Улсын Радио

      Өөх тостой мах ихээр хэрэглэх , эмээр биеэ хордуулах зэрэг нь элэгний ажиллагааг муутгаж өөхлүүлдэг. Элэг өөхлөхөөс сэргийлэхэд юуны өмнө архийг цээрлэх ёстой. Ер нь уусан архины 90-95% нь элгээр дамжин ялгаруулдаг учраас байнга архи уух, нэг доор их уух нь элгэнд маш муу нөлөөтэй. Архийг бага хэмжээгээр, мөн аль болох шингэлж уувал сайн. Архины хэмжээ , тоо зэрэг нь элэгний хордлогын хэмжээг тогтооно.

      Элгээ хамгаалахад хичээх ёстой хэдэн санамж өгүүлье:

     -Хамгийн гол нь архийг хязгаарлана.

      -Идэж уухаа тэнцүүлж байх хэрэгтэй. Ялангуяа оройн хоолны хэмжээг хязгаарлаж, өдрийн хоолны 30% байхаар тохируулж хэрэглэнэ.

      -Шим тэжээлийг тэгш байлгахыг хичээн, янз бүрийн идээнээс амсаж байгаарай. Гэхдээ ам будаагаар гол хоолоо болговол сайн.

      -Жимс ногоо, цагаан идээ, боорцгийн зүйлийг түлхүү хэрэглэвэл сайн. Өндөг махыг байнга зохих хэмжээгээр , харин өөх тосыг багахан хэрэглээрэй.

      -Хоолны дэглэм болон хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгаж, биеийн жингээ хэвийн байлгахыг хичээгээрэй.

      -Зохих биеийн тамирын хөдөлгөөнд оролцон, элэгний өөхийг задруулан хорогдуулбал, элэгний ажиллагаа улам сайн болно.

      -Цус өөхөлсөн юм уу чихрийн шижин өвчтэй хүн эм ууж өвчнөө засвал элэгний ажиллагаанд мөн сайн. \Сарантуяа орчуулан бэлтгэв\