• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-23 18:15:35    
Уулархаг нутгаас олон улсын тавцанд гарсан хүн --Лүн Юнтү

Хятадын Олон Улсын Радио

      Лүн Юнтү... Хятад улс ДХБ-д нэгдэн орсон түүхэн үйл явцтай холбоотой хүн. Хятад улс ДХБ-д нэгдэн орох хэлэлцээний тэргүүн төлөөлөгчийн хувьд түүний нэр улс орондоо хэдийн танил болсон байлаа. Хятад улс ДХБ-д нэгдэн орох урт удаан хугацааг Лүн Юнтүгийн нэгэн насны хамгийн гялалзсан амжилтад хүрсэн үе гэж олон хүн үздэг юм. Гэсэн хэдий ч Лүн Юнтү дэлхийн тавцан дээрх "тоглолт" дуусах болоогүй гэж хэлдэг байна. Ингээд тэргүүн төлөөлөгч Лү Юндүгийн тухай та бүхэнд танилцуулъя.

     Лү Юнтү 1943 онд Чан ша-д төрж, Гүй линьд өсөж өөлий болжээ. Тэрээр өөрийгөө уулархаг нутгаас хал үзэж халуун чулуу долоож гарч ирсэн гэж хэлэх дуртай. Түүний хөдөөгийн нэгэн нутгаас дэлхийн тавцанд гарч чадсан түүх нь ердөө "мэргэжлээ сольсон "-той л холбоотой аж. Залуухан Лүн овогт Гүй жөүгийн их сургуулийн хятад хэлний факультетад сурч байх үед багш нь ятгаж байгаад англи хэлний факультетад оруулжээ.

     "Би англи хэлэнд сонирхолтой болохоор овоо гайгүй сурч байлаа. Нэг удаа багш намайг англи хэлний факультетад оч, тэгвэл чи Шекспир, Диккенс гээд дэлхийн сонгодог бүтээлийг эх хэлнээс нь шууд унших болно. Энэ нь чиний утга зохиолын судалгаанд маш их тус болно гэсэн юм. Ингээд би багшийнхаа зөвлөснөөр англи хэлний факультетад очсон доо. Ингэж л англи хэл миний бүх насны амьдралын гол хэрэглүүр болж, хожмын их ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэх болсон юм" гэж Лүн Юнтү ярилаа.

     1965 онд их сургуулиа англи хэлний мэргэжлээр төгсөн Лүн Юнтү тухайн үед англи хэлний мэргэжлийн хүн хамгийн их шаардагдаж байсан салбарын нэг болох Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамд ажилд оржээ.

     Мөн англи хэл сурсныхаа ачаар 1973 онд Лондон хотын Эдийн засгийн дээд сургуульд олон улсын эдийн засгийн мэргэжлээр суралцав.

    "Хятад улсад зах зээлийн эдийн засгийн зүй тогтлыг практикт хэрэгжүүлэх болоод дэлхийн эдийн засгийн үйл явцад оролцох болсон минь миний бүх насны ажил үйлс болох юм гэж бодож байсангүй" гэж Лүн Юнтү ярьж байна.

     1978 оноос Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх тэр үед, Лү Юнтү НҮБ-д ажиллах томилолт авчээ. Үүнээс хойших 7 жилд тэрээр Хятадын төлөөлөгчдийн орчуулагчаар ажиллаж, бас НҮБ-ын Хөгжлийн программын газрын төслийн албанд ажиллажээ. Ингэж олон улс орны хүмүүстэй хамтран ажилласан нь түүнд асар их туршлага болсон төдийгүй аливаа асуудлыг олон улсын байр сууриас харж зохицуулж сурсан байна.

     1992 онд тэрээр Хятадын Гадаад эдийн засаг худалдааны яамны Олон улсын хэлтсийн даргын хувиар Хятадын тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг үүсгэн байгуулагч орны байр суурийг сэргээх хэлэлцээний хэсэгт оролцжээ. Тэр үед Хятадын тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг үүсгэн байгуулагч орны байр суурийг сэргээх хэлэлцээ явагдаад 6 жил болж байжээ. Өнөөгийн ДХБ-ыг Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр гэж нэрлэж байжээ. Тэр үед Хятад улс Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг үүсгэн байгуулагч орны нэг байсан. Гэтэл 1950 оны 3-р сард Тайваний эрх баригчид хууль бусаар Хятад улсын нэрийн өмнөөс уг ерөнхий хэлэлцээрээс гарсан юм. 1986 онд Хятад улс уг байгууллагад үүсгэн байгуулагч орныхоо байр сууриа сэргээх тухай өргөдөл дэвшүүлсэн боловч холбогдох хэлэлцээ урагш ахихгүй л байлаа. Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн үүсгэн байгуулагч орны байр суурийг сэргээх хэлэлцээний хэсэгт Лүн Юнтү эхлэн ажилласан тэр жил, өөрөөр хэлбэл 1992 онд уг үйл явдалд эргэлт гарч, Хятад улс социалист зах зээлийн эдийн засаг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн юм. 1996 оны 1-р сарын 1-д Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийг Дэлхийн худалдааны байгууллага гэж албан ёсоор өөрчилсөн болохоор уг хэлэлцээг ДХБ-д нэгдэн орох хэлэлцээ гэж нэрлэх болов. Лүн Юнтү Хятадын ДХБ-д нэгдэх орох хэлэлцээний тэргүүн төлөөлөгчөөр томилогдов. Үүнээс хойших 6 жилд тэрээр Хятадын төлөөлөгчийн хувиар ДХБ-ын 37 гишүүнтэй хоёр талын хэлэлцээ хийж байжээ. Тэрээр энэ хугацаанд тулгарч байсан хатуу бэрх үйл явдлыг тэмдэглэн үлдээхэд хүрвэл ёстой хэдэн ном болно гэж хэлж байлаа.

     Тэр үед ДХБ-д нэгдэн орох нь ашигтай эсэх талаар дотоодын санал зөрчил ч бас тасрахгүй байлаа. Энэ нь түүнд гадаадын дарамтаас дутахгүй асар их дарамтад болж байжээ.

      Тэрээр хэлэхдээ: Бидний нэг үеийн хүмүүс түгжрэл, хаалттай он жилийг туулж ирсэн болохоор өөрчлөлт хийж нээлттэй байлгах зам нь сая улс орныг ядуу хоцрогдмол байдлаас гаргаж чадна гэдэгт бат итгэж байсан. Бид ухарч болохгүй, хэлэлцээний талаар зарим хүндрэл бэрхшээлийн өмнө бүх юмыг орхиж болохгүй. Учир нь ДХБ-д нэгдэн орох үйл явц нь тэр чигээрээ Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй болгох үйл явцыг түргэтгэж байна гэдгийг бид тодорхой ойлгож байсан юм гэжээ.

      2001 оны 11-р сард , Катарын нийслэл Дохад болсон ДХБ-ын сайдын хэмжээний 4-р бага хурал дээр Хятад улс ДХБ-ын 143 дахь гишүүн болж, уг байгууллагад нэгдэн орох урт удаан үйл явцыг төгсгөл болгосон юм.

     Хэлэлцээний тэргүүн төлөөлөгчийн хувиар Хятадын ДХБ-д нэгдэн орох үйл явцад оролцсон нь Лүн Юүтүгийн бүх насны хамгийн өндөр амжилтад хүрсэн, бас олны өмнө од шиг гялалзсан үе гэж үзэх ёстой юм. "Хятад улс өөрчлөлт шинэчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлээгүй бол ДХБ-д нэгдэн орох боломж байхгүй байсан. Бид ч тэрхүү хэлэлцээнд үүрэг гүйцэтгэж чадахгүй байсан. Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсэн явдал нь улс орныхоо төлөө хүчин зүтгэл гаргах боломжийг бидэнд олгосон юм" гэж тэр үздэг. Лүн Юнтүгийн улс орныхоо төлөө гэсэн хүсэл мөрөөдөл нь Хятад улс ДХБ-д нэгдэн орсноор дуусаагүй юм.

      Тэрээр 2003 оноос Баогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн юм. Түүнээс хойш жил бүрийн 4-р сард тэрээр Азийн улс орнуудын улс төрийн салбарын нөлөө бүхий хүмүүс, аж ахуйн нэгжийн эздийг Баод урьж, Азийн эдийн засгийн хэтийн төлөвийг хамтаар судлан хэлэлцэж байна. Ийнхүү олон улсын тавцан дээр Лүн Юнтү урьдын адил авьяас чадвараа дайчлан ажилласаар байна. Амжилтад хүрсэн арга зам тань юу вэ? гэж түүнээс сонирхвол: "Бага газраас гарсан хүн амжилтад хүрэх хялбар биш. Тийм болохоор бусдаас хэдэн дахин илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэж хэлж билээ. \ Урангоо орчуулж бэлтгэв\