2-р сарын 23 бол Оросын эх орончдын өдөр юм. Сүүлийн өдрүүдэд Оросын олон газарт янз бүрийн тэмдэглэх арга хэмжээ зохиогдож, эх орны төлөө дайнд үрэгдсэн баатруудаа дурсган тэмдэглэсэн бөгөөд Орос цэргүүдэд хүндэтгэл илэрхийлжээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн өдрийн үдээс өмнө Кремлийн ордны улаан ханын гадна талд байрладаг хэн болох нь тодорхойгүй баатруудын бунханд цэцгийн хэлхээ өргөжээ. ОХУ-ын төрийн думын дарга Сергей Миронов, Батлан хамгаалахын сайд Анатоли Сердуков болон Оросын цэргийн өндөр тушаалын ноёд, дэлхийн 2-р дайнд оролцсон дайчдын төлөөлөгчид уг ёслолд оролцов.
Эх орончдын өдрөө тэмдэглэж, Москва зэрэг газарт бас томоохон концертууд зохион байгуулсан байна. Мөн орой Москва, Сант Петербург, Тула зэрэг баатарлаг хотуудад галын наадам зохиов. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|