Хятадын засгийн газар саяхан авто машины аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх төлөвлөгөө арга хэмжээ нийтлэв. Үүнд утаа бага хаядаг машины худалдан авах татварыг багасгаж, хөдөө тосгоны авто машины зах зээлийн шинэ хуучны халаа солиог ахиулж, аж ахуйн нэгжүүдийн бие дааж шинийг бүтээх болон техникийн өөрчлөлт хийхийг дэмжиж, шинэ эрчим хүчний авто машины стратеги хэрэгжүүлж, авто машины аж үйлдвэрүүдийн бренд босгохыг дэмжих эдгээр багтаж байгаа аж. Эдгээр арга хэмжээ нь Хятадын бие даан босгосон авто машины брендийн аж үйлдвэрүүдийг маш ихээр урамшуулсан тул тухай салбарынхан өөр өөрийн 2009 оны зах зээлийн төлөвлөгөө тогтоож, хөгжлийн арга хайж эхэлжээ.
Бүртгэлээс үзэхэд, 2008 онд Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрийн зах зээлийн хувь хэмжээ 2007 оныхоос бага зэрэг буурсан байв. Олон улсын банк санхүүгийн хямрал тасралтгүй даамжирч, 2008 оны эхний хагаст олон улсын нефтийн үнэ ихээр өсч, ган зэргийн түүхий материалын үнэ ихээхэн өсч байсан нөхцөлд Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэх боломж багассаар байлаа. Энэхүү ашиггүй нөхцөлийг эргүүлэхийн төлөө Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрүүд нь хөгжлийн чиг хандлагадаа тохируулалт хийж эхэлсэн юм.
Хятадын авто машины зах зээлийн энэ их ширүүн өрсөлдөөн ул суурьтай байхыг хүсвэл эрхбиш бүтээгдэхүүний чанараа өөд нь татаж, чанарын дээд төвшин бүхий бараагаар хэрэглэгчдийн итгэл дэмжлэгийг олох хэрэгтэй гэснийг эдгээр аж ахуйн нэгжүүд сайн ойлгосон байлаа.
Гол болох чухал техникийг эзэмших бол авто машины аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд хүчээ сорих чухал бооцоо мөн тул Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрүүд нь мотоор зэргийн авто машины уламжлалт техникийн судалгааны талаар хүч тавин ажиллаж, дэлхийн тэргүүний төвшин хоорондын зөрөөгөө нөхөхийн зэрэгцээ бас шинэ эрчим хүчний авто машины гол болох чухал техникийг судлахад хүчээ сорьж эхлэв.
Чанарын нэн өндөр төвшин бүхий бараа үйлдвэрлэж, гол болох чухал техникийн судалгаагаа эрчимжүүлснээс гадна, Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрүүд нь бас зах зээлд шинэ орон зай хайж эхэлсэн байлаа.
Хятадын бие даасан брендийн авто машины аж үйлдвэрүүд нь 2009 оны авто машины зах зээлд итгэл дүүрэн байгаа юм байна. Бияди авто машины компани нь 2008 онд борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо биелүүлсэн бөгөөд 2009 онд ч мөн хоёр дахинаар нэмэгдүүлэх зорилт тогтоон махран зүтгэж байна.
Рүйчи компани нь 2009 онд 420 мянган машин борлуулах зорилт тогтоосон ба Жили авто машины компани нь 2009 онд борлуулалтын хэмжээгээ 52 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт тогтоожээ. Эдгээр зорилт нь бүр уг салбарын холбогдох мэргэжилтнүүдийн Хятадын авто машины зах зээлийн нэмэгдлийн хурдыг урьдчилан төсөөлсөн тооцооноос ихээхэн давсан байлаа.
|