Хятадын соёл, боловсролын салбарын нээлттэй цар хэмжээ байнга өргөжин тэлэхийн хирээр, боловсролын салбарын их олон хүмүүс алс далайн тэртээгээс Хятад улсад ирж багшийн ажил хийх боллоо. Тэд боловсролын шинэ шинэ үзэл ойлголт болон хичээл сургалтын аргыг авчирсны зэрэгцээ бас байнга өөрчлөгдөж бий Хятад улсын хөгжил дэвшлийг бие сэтгэлээрээ мэдэрч байна.
Олон улсын нэг сургуульд түүхийн багшаар ажиллаж байгаа Майст 4 жилийн өмнө Хятад улсад анх иржээ. Хятадад ирэх болсны учир шалтгааныхаа тухай тэр хэлэхдээ: "эзэн тэнгэрийн соёрхол болов уу даа, би Хятадын Гүйжөү мужийн буйд бөглүү нутагт ирж хүүхдүүдэд англи хэл заах болсон юм" гэлээ. Хятадад ирэхээсээ өмнө, Хятадын тухай миний танилт ойлголт гэвэл зөвхөн сургуулийн сурах бичгийн агуулгад л хязгаарлагдаж байсан гэж тэр хэллээ.
Гүйжөүд ирснийхээ дараа, үнэн бодитой Хятад улс нь өөрийн төсөөлж байсантай нь огт адилгүй байсныг тэр мэдэрчээ. Юуны өмнө, орон нутгийн иргэд түүнд маш халуун дотно, найрсгаар хандсан байлаа. Нэг сурагч нь Майстыг гэртээ урьж, өөрийн тарьсан ногоо болон өөрийн тэжээсэн тахианы махаар хоол хийж түүнийг зочилсон байв. Гүйжөүгийн орон нутгийн иргэдтэй харилцах явцад, хятад хүний тухай Майстын үзэл сэтгэлгээнд аажмаар өөрчлөлт гарснаар, Хятад улсыг цаашид нэн сайн ойлгохыг тэр хүсэх болжээ.
Төвийн Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа Жемигийн байдал нь Майстынхтай адилгүй байжээ. Тэрээр их сургуульд оюутан байсан хугацаандаа хятад бичиг сурсан бөгөөд тэр үеэс Хятад улсад аажмаар сонирхолтой болсон аж.
Их сургууль төгөсч хэдэн жил ажилласныхаа дараа, Жеми Бээжинд ирж, Хятадын соёлтой биечлэн танилцаж ойлгосон байлаа. Хятадын том том хотуудын хөгжил нь Жемигийг маш их гайхал төрүүлсэн байжээ. "Их олон америк хүн Хятадад ирэхээсээ өмнө, Хятад улсад байгалийн үзэмжит газар болон түүхийн дурсгалт газар олон байдгийг л мэддэг болохоор, Хятадын зонхилох нутгууд нь ядуу хоцрогдонгуй хөдөө нутаг гэсэн сэтгэгдэл аяндаа төрдөг байсан. Гэвч Хятад улс орчин үеийн хөгжилтэй их олон хоттой болсныг бид санаж олоогүй" гэж тэр хэллээ.
Хятад улсад оршин сууж ажиллаж байгаа өрнөдийн хүний хувьд, орчин үеийн хөгжилтэй Хятад улстай биечлэн танилцсандаа Жеми маш баяртай байгаагийн зэрэгцээ, Хятадын уламжлалт соёлыг цаашид ойлгохыг нэн их хүсч байна.
Хоёр жилийн өмнө, Жеми хоёр найзынхаа хамт, Хятад улсад жуулчлалын урт аян хийж, Хятадын дунд, жижиг хотын үзэмж төрхтэй танилцаж явжээ. Түвд, Хөх-нуур, Сычуань зэрэг нутгуудын нэртэй уул усаар аялж, тухайн нутгуудын эгэл жирийн иргэдтэй харилцаж сэтгэл дүүрэн баяртай жуулчилсан байлаа. Гуанз ресторанд хоол захиалахад бэрхшээл тулгарсан үед, машин унааны талаар дөхөмгүй болсон тохиолдолд, орон нутгийн иргэд түүнд халуун дотноор тусалсанд Жеми маш их баярлаж талархаж явдаг байлаа.
"Америкт бэрхшээлд учирсан гадаадын иргэн тусламж хүссэн үед, хүмүүс сая түүнд тусладаг. Гэвч Хятадын буйд бөглүү нутагт, хүмүүс гадаадын хүнийг үзвэл, юуны өмнө сонирхол төрдөг, дараа нь бидний аян замдаа саадгүй эсэх, ажил үйлс урагштай байгаа эсэхийг ойлгохыг хүсдэг, хүн болгон бүр л ийм байдаг" гэж Жеми хэллээ.
Хятад улсын энэ хэдэн жилийн өөрчлөлтийн хурдын тухай ярихад, бидэнд ярилцлага өгсөн гадаадын хүн болгон бүр л "сайн, сайн" гэж хэлж байсан. Америкийн Техас муж улсаас Хятад ирж, халамжийн ажлын салбарт ажиллаж байгаа Мали бол хятад удамтай хүн юм. Авран хэдэн жилийн өмнө, Хятадаас гадаадад очсон үеийн байдлаа эргэн санаж, Мали хэлэхдээ, тэр үеийн Бээжинг одоогийнхтой адилтгахын аргагүй, надад хамгийн сэтгэгдэл өгсөн ил тод өөрчлөлт нь зам харилцаа, худалдаа дэлгүүр байсан гэжээ. 2008 онд Мали Хятад улсад буцан ирж, нэг долоо хоног жуулчилж, гоёмсог тансаг нэрт бараанууд дэлгүүрт бүхнээрээ байгааг харсан бөгөөд ихээнхийг нь өөрөө ч танихгүй байжээ. Америкт дунд зэргийн хөрөнгөтэй хүний тоонд ордог түүний хувьд ч зарим бараа маш үнэтэй санагдаж байсан аж.
Эдийн засаг түргэн хөгжихийн хирээр, Хятадын их олон хүн англи хэл сурч, гадаадад гарч суралцах боллоо. Хятад хүмүүс улмаар хэрэглээг сонирхох болж байна. Энэ нь гадаадын соёлын нөлөө хүртсэний нэгэн шинж тэмдэг гэж Майст үзжээ.
|