• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-24 18:08:22    
Түвдэд ардчилсан өрчлөлт хийсний 50 жилийн ойд зориулсан том үзэсгэлэн Бээжинд ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн ойд зориулсан том үзэсгэлэн 24-ний өдөр Бээжинд нээгдлээ. Энэ бол Түвдэд ардчилсан өөрчлөлт хийснээр гол сэдэв болгон Хятад улсын хийж бий анхны том үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэн нь гэрэл зураг, бодит зүйлс болон сурвалж бичиг зэргээр Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилд хүрсэн ололт амжилтыг харуулж, дэлхий нийтэд Түвдийн бодит байдал, хөгжил дэвшлийг нь үнэ мөнөөр нь нэн сайн ойлгуулахад тус дөхөм үзүүлэх болно.

     1951 онд Хятадын ардын төв Засгийн газар болон Түвдийн орон нутгийн Засгийн газрын хооронд Түвдийг энх тайвнаар чөлөөлөх тухай хэлэлцээр тохиролусний дараа, Түвдийн тухайн үеийн бодит байдалд үндэслэн, тэр даруйд нь Түвдэд нийгэм, улс төрийн тогтолцооны өөрчлөлт хийсэнгүй юм. Гэвч 1959 оны 3-р сард, Далай лам тэргүүтэй Түвдийн дээд давхаргын тэрсэлгүү бүлгийнхэн төр шашин хосолсан хамжилгын байгууллаа өөрчлөхгүй хэвээр хадгалахын тулд, бүх талаар зэвсэгт урвалгаан гаргажээ. Төв Засгийн газраас урвалгааныг төвшитгэхийн зэрэгцээ, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийж, төр шашин хосолсон феодлын хамжилгын байгууллыг туйлбартай татан буулгаснаар, үй олон хамжилгачууд сая эрх чөлөөгөө олсон юм.

     Энэ жил нь Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн ойд тохиож байгаа болохоор, энэ үед Түвдийн ардчилсан өөрчлөлтөөр гол сэдэв болгосон үзэсгэлэн ажиллуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дарга Лю Юньшань уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд, Төв Засгийн газрын халамж болон бүх Хятадын ард түмний дэмжлэг дор, Түвдийн үндэстнүүдийн ард тзмэн эзэн хүний байр суурь, асар их халуун сэтгэлгээр нинэ нийгэм, шинэ амьдралаа байгуулж, орчин үеийн хөгжилтэй болох байгуулалтын явцад их олон гайхамшгийг бүтээснийг Түвдийг жинхэнэ ойлгож, Түвдэд сэтгэл тавьдаг хүн бүхэн хүлээн зөвшөөрч мэдэрдэг гэлээ. Тэр хэлэхдээ:

      "Ардчилсан өөрчлөлт хийгээгүй бол, Түвдийн хөдөлмөрчин ард түмэн эрх чөлөөгөө олж чадахгүй, Түвдийн нийгэм шат алгасах хэлбэрээр хөгжиж чадахгүй, Түвдийн үндэстнүүдийн ард түмний өнөөдрийн сайхан амьдрал байж чадахгүй гэдгийг түүх гэрчилж байна. ХКН-ын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социализмын замаар замнахыг баримталж, үндэстний нутаг районы өөртөө засах тогтолцоог баримталбал сая эв санаа нэгтэй, баян чинээлэг, ардчилалт, соёл иргэншилтэй шинэ Түвдийг байгуулж чадна" гэжээ.

      Уг үзэсгэлэн нь их олон сурвалж бичиг, баримт материалаар Түвд бол эрт дээр үеэсээ Хятадын салгаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг байсныг хүчтэй харуулж, хуучин Түвдийн төр шашин хосолсон феодлын хамжилгын байгууллын харанхуй харгис, Түвдийн дээд давхаргын тэрслүү бүлгийн өдөөн дэвэргэсэн 1959 оны зэвсэгт урвалгааны түүхэн үнэн байдлыг бүх талаар илчилж, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсэн түүхэн замнал болон 50 жилд Түвдэд гарсан асар их өөрчлөлт дэвшлийг төвлөрүлэн харуулсан байна.

     Хятадын Түвд судлалын төвийн Жү Шяохүй хэлэхдээ:

     "Энэ үзэсгэлэн нь гадаадынхэнд үйл хэргийн үнэн байдал, Далай ламын уг төрх, түүхийн үнэн байдлыг тодруулан харуулах юм. Далай лам чухам ямар хүний ашиг сонирхолыг төлөөлж, Далай ламын ноёлол дор байсан хуучин Түвд нь ямар байсан гэдгийг өрнөдийн их олон хүмүүс ойлгохгүй байдаг. Энэ үзэсгэлэнгээр Түвдэд сэтгэл тавьж байгаа дэлхийн хүн бүлгон энэ байдалтай танилцаж болно" гэлээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн ойд зориулсан энэ том үзэсгэлэн нь 45 хоног үргэлжлэх юм байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\