Саяхан Хятадын умард нутгийн Ян Лю Чин Жэнь суурин нь бусад 93 суурин тосгонтой хамтаар Хятадын түүх соёлын нэрт суурингаар үнэлэгдсэн байна. Энд хүрээд Хятад улс нь түүх соёлын 251 нэрт сууринтай болж, Хятадын түүх соёлын нэрт суурингийн хамгаалалтын систем анх алхам бүрдсэн аж. Өнөөгийн нийгмийн түргэн хөгжил дунд уламжлалт суурин тосгоны дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах нь Хятадын нийгмийн олон салбарын анхаарал тавьсаар ирсэн зүйл юм.
Хятадын умард нутгийн Тяньжин хотын Ян Лю Чин Жэнь суурин бол урт удаан түүхтэй суурин юм. Ян Лю гэж уд модны мөчрийг хэлж байна. Энэ нутагт уд модны мөчрөөр шинэ жилийн зураг сийлмэл хийдгээрээ улсын дотоод гадаадад нэр алдартай байдаг. Шинэ жилийн зураг сийлмэл бол Хятадын уламжлалт соёл урлагийн нэг байж Ян Лю Чин Жэнь суурины шинэ жилийн зураг сийлмэл нь бараг 400 гаруй жилийн түүхтэй болж, Хятадын умард нутгийн шинэ жилийн зураг сийлмэлийн төлөөлөх бүтээл болж, бусад нутаг районы шинийн жилийн зураг сийлмэлд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Үүнээс гадна, уг суурины цаасан шувуу, тоосгон сийлмэл, чулуун сийлмэл зэрэг ардын гар урлал нь бүр маш содон сайхан байж, энэхүү урт удаан түүх соёлтой жижиг сууринг соёл урлагийн уур амьсгалаар бялхсан район болгожээ. Саяхан , Ян Лю Чин Жэнь суурин нь 4 дөх удаагийн Хятадын түүх соёлын нэрт суурины нэрсийн жагсаалтад нэр жагсаж, Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах системд хамруулсан байна.
Хэдэн зуу, бүр тэрчлэн хэдэн мянган жилийн түүхтэй болж багаа балгад суурин нь хятадын адил бус нутаг район, адил бус үндэстэн ястан, адил бус эдийн засаг нийгмийн хөгжлийн шат үеийн дүр төрхийг тусган харуулж, уламжлалт барилгын хэв намба, барилгын урлаг, ардын зан иргэншил зэргийг үнэн мөнөөр нь тэмдэглэн үлдээсэн гэж хэлж болно.
Саяхан болж өнгөрсөн 4 дөх удаагийн Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийн нэрсийн жагсаалтыг нийтлэх хурал дээр Хятадын Түүх Соёлын Дурсгалт Зүйлсийн Ажил Хариуцсан Үндэсний Газрын дарга Тун Минкан танилцуулж хэлэхдээ:
"2003 оноос хойш, Хятадын Орон Сууц Болон Хот Хөдөөгийн байгуулалтын Яам, Хятадын Түүх Соёлын Дурсгалт Зүйлсийн Ажил Хариуцсан Үндэсний Газар хамтран 4 удаагийн удаагийн Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийн нэрсийн жагсаалтыг сонгон тогтоох ажил хийж, нийт 251 балгад сууринг уг нэрсийн жагсаалтад хамруулж, түүх соёлын дурсгалт сууринг хамгаалах систем нэгэнт анх алхам бүрдэж эхлэн, ажил маш урагштай явагдаж байна" гэжээ.
|