Уламжлалт төвд эм эмнэлэг нь 2300 гаруй жилийн түүхтэй, Хятадын үндэстний анагаах ухааны гэрэлт сувд нь болж байгаа юм. Ур удаан жилийн хөгжлийн явцад тэр нь архаг өвчин, төгс эмчлэгддэггүй өвчин зэргийг эдгээн эмчлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Өнөөдөр гэхэд орчин үеийн шинжлэх ухаан техник нь уламжлалт төвд эм эмнэлгийн цаашдын хөгжилд нэн ч хөлгийн жигүүр ургуулжээ.
Уламжлалт төвд эмийн материалыг голцуу далайн төвшнөөс 3800 метр өндөрт өргөгдсөн хүйтэн бүсийн нутгаас авдаг. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, хөх нуур төвд ийн өндөрлөгт 2000 гаруй төрлийн ургамал, 160 гаруй төрлийн амьтан, 80 гаруй төрлийн эрдэс бодис нь эмд орж болдог. Энэ нь өөр аль ч үндэстний эм эмнэлэг харьцуулахын аргагүй юм.
Мянга түмэн жилийн турш, төвд эмийг голцуу уламжлалт гар аргаар хийж байжээ. Тухайлбал түүхий эмийн материалыг шууд нунтаг болгон өрөмдөх арга юм. Ийм аргаар хийсэн эмийг хүний бие бүрэн хүлээж авахад хэцүү болохоор үр дүн нь санаанд хүрэхгүй байсаар иржээ. Өнөөдөр, уламжлалт төвд эмийн эмчилгээний дүнг нэн үр ашигтай, аюулгүй болгохын тулд Төвдийн эмийн үйлдвэр нь орчин үеийн аж үйлдвэрийн эм хийх техникийг судлан ашигласан юм. Жишээлбэл ус юм үү спирт аар ялгаварлаж, эмийг ханд болгон, дахин агааргүй орчинд тусгай аргаар нунтаг болгон хатааж, салгаж цэвэршүүлэх олон дарааллыг дамжин эцсийн бүлэгт ширхэг эм, үрэл эм, шууд уух эм болгон үйлдвэрлэж байна.
Төвдийн өөртөө засах районы төвд эмийн үйлдвэр нь сүүлийн үе төвд эмийн дээд шинэ техникийн үйлдвэрлэлийн туршилтын цэгийг ажиллуулж эхэлсэн байна, энэ нь төвд эм эмнэлгийн шинжлэх ухаан техникийн агуулахын хэмжээг цаашид дээшлүүлэх зорилготой юм. Төвдийн өөртөө засах районы төвд эмийн үйлдвэрийн дарга Гүн га лүө бү хэлэхдээ, энэ төсөлд нийт 98 сая гаруй юанийн хөрөнгө оруулах болно. Улсаас 10 сая юанийн нөхвөр олгоно. Энэ төслийг ажиллуулснаар эмийн төрөл зүйл нь элбэг болж, шинжлэх ухаан техникийн агуулахын хэмжээ ч дээшилсэн байна. Төвд эмийн гол өрсөлдөх хүчин улмаар дээшилсэн явдал болно гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, төвд эм эмнэлгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд төвд ийн өөртөө засах районы засгийн газар нь арав гаруй жилийн өмнөөс төвд эм эмнэлгийн ажлыг эрчимжүүлэх тухай шийдвэр гаргаснаар барахгүй төвд эм эмнэлгийг тухайн орон нутгийн тулгуур аж үйлдвэр болгохоор тогтоожээ. Уламжлалт төвд эм эмнэлгийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн шинийг нээхийг цаашид түргэтгэх хэрэгтэй гэж Гүн га лүө бү үзсэн байна. Үүнд холбогдуулан уг эмийн үйлдвэр нь 2002 онд дээд шинэ техникийн хоёр үйлдвэрийн тасгийг оруулж ажиллуулжээ. Ингэснээр хятадын тэргүүний төвшинтэй үйлдвэрлэлийн шугамтай болж, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 130 гаруй тоннд хүрсэн бөгөөд 350 гаруй төрлийн төвд эмийг үйлдвэрлэх хүчинтэй болсон юм.
|