2-р сарын 14-ний өдөр гэхэд дурлалд шатсан залуу хосуудын баяр болдог. Энэ өдөр Монголын Залуучуудын Холбооны Эрээн хотоор айлчилсан төлөөлөгчид Гэгээн валентын халуун мэндийг Хятадын салхины хамт хүргэсэн байхаа.
Хятадын Өвөр Монголын Залуучуудын Холбооны урилгаар Монгол улсын Залуучуудын Холбооны төлөөлөгчид 2-р сарын 11-нээс 13-ний өдрүүдэд Хятадын умард нутаг дахь Шэнь Жэнь хэмээгдсэн хилийн хот Эрээн хотоор айлчилж, 14-ний өдөр эх орондоо буцсан байна.
Хятадын Өвөр Монголын Залуучуудын Холбоо болон Монгол улсын Залуучуудын Холбоо нь уулаасаа хэлхээ холбоо нягт байж, урьд хожид 2003 он ба 2005 онд Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид Өвөр Монголд айлчлаж байсан бөгөөд мөн 2005 оны 9-р сард Хятад, Монгол, Орос гурван орны Олон улсын залуучуудын чуулга уулзалт Хөх-хотонд болж байсан. Түүний дараа 2007 оны 5-р сарын 12-ноос 22-ний өдрүүдэд Өвөр Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид Бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчилж байсан гэхчлэнгийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар ирсэн аж.
Энэ удаа Монгол улсын бүх аймаг хотоос хүрэлцэн ирсэн 34 төлөөлөгчид Эрээн хотын Соёл ухуулгын төв, Монгол дундад сургууль, Вэнь Жөүгийн олон улсын арилжаа худалдааны газар, Хятад Монголын найрамдал эмнэлгийн хороо болоод Үлэг гүрвэлийн чулуужмалын цэцэрлэгт хүрээлэнгээр тойрон үзсэний дагуу Эрээн хотын эдийн засаг, нийгэм, соёл урлагийн хөгжлтэй танилцаж ганзага дүүрэн буцсан билээ.
Мэдээж энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болон Найрамдан харилцан туслалцах гэрээ байгуулсны 15 жилийн ой тохиож байгаа. Хятад Монгол хоёр орны ард түмэн энэхүү хамтын баяраа тэмдэглэж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, хамтран ажиллаж байна. Үүнд Хятадын засгийн газар нь Монгол улсаас 60 залуусыг урин Хятадад суралцуулахаар болсон баярын чимээг залуучууддаа дуулгахад таатай байна. Эдгээр арга хэмжээний дагуу хоёр орны залуучуудын харилцан ойлголцол гүнзгийрч, хэлхээ холбоо цаашид эрчимжих нь лавтай юм.
Монгол улсын Залуучуудын Холбооны дарга З. Цэрэн-Чимэд энэхүү айлчлалын тухай хэлэхдээ, энэ удаагийн үзэж танилцах үйл ажиллагаа нь Хятад монгол хоёр орны залуучууд хоорондын үзэл бодлын солилцоо болоод хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Өвөр Монголын Залуучуудын Холбоотой байх нөхөрсөг харилцаагаа бататгах зорилготой юм гэлээ.
Үүнээс гадна тэд бас өдөр ирэх тусам гаарч байгаа банк санхүүгийн хямралыг даван туулах итгэл зоригоо хэрхэн хөвчлөх асуудлаар нийтлэг ойлголттой болж, эдийн засаг, соёлын талаарх хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд хоёр орны залуучууд хамтран хүчин зүтгэлээ өргөж, Хятад Монгол хоёр ард түмний найрамдлын гүүрийг бэхжүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлсэн байна.
|