• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-26 10:10:33    
Туркийн онгоцны осолд эндэж бэртсэн хүний тоо 95-д хүрчээ

Хятадын Олон Улсын Радио

     Туркийн агаарын тээврийн компанийн осолдсон онгоцны эндэж бэртсэн хүний тоо 95-д хүрч, түүний дотор 9 хүн амь үрэгдэж, 86 хүн бэртэж гэмтсэн байна гэж Голландын Харлемейр хотын даргын үүрэг гүйцэтгэгч Мичел Безүин 25-ны орой илэрхийлжээ. Энэ осолд Хятадын иргэн эндээгүй боловч Тайваний нэг иргэн хөнгөн шархадсан байна гэж Хятадаас Голландад суугаа элчин сайдын яам илэрхийлжээ.

     Мичел Безүин Счифол олон улсын нисэх онгоцны буудалд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шалган байцаагчид осолдсон боинг онгоцны ойролцоо хар хайрцгийг олсон боловч осолдсон шалтгааныг хараахан тодлоогүй байна. Амь үрэгдэгсдийн шарилыг бүхний олсон байна, тэдний дотор нь 3 нь онгоцны багийн бүрэлдэхүүн байж, 86 гэмтэж бэртсэн хүнийг авран эмчилж байна гэжээ.

      Мичел Безүин хэлэхдээ, зорчигчдын хэн болохыг тодлох ажил эхэлж, олонх нь Голланд хүн болон Турк хүн байж, бусад орны зорчигчид ч байгаа юм байна гэжээ.

     25-ны өдөр Хятадаас Голландад суугаа элчин сайдын яамыхан хэлэхдээ, онгоцны осол болсны дараа элчин сайдын яам яаралтай авран туслах механизм ажиллуулж, Голландын Гадаад хэргийн яам, Счифол онгоцны буудал зэрэг талаас холбогдох байдлыг ойлгосон байна. Чэнь овогтой Тайваний нэг иргэн хөнгөн гэмтэл авч эмнэлэгт байгааг мэдсэний дараа элчин сайд Жан Жүнь холбогдох ажилтны хамт эмнэлэгт хүрч болгон тохинуулж, тухайн газрын хятадын харьяат нартай холбоо барьж түүний хонож хэвтэх хоол хүнсний асуудалд туслахыг хүссэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \