Парисын орон нутгийн цагаар 25-ны орой Францын Парис хот дахь хааны том ордонд "Ивес Сайнт Лаурент болон Пиерре Бергийн ховор цуглуулг" -ын дуудлага тусгай худалдаан дээр, Юань Мин-юань цэцэрлэгт хүрээлэнгээс алдагдсан түүх соёлын дурсгалын зүйл- хулгана, туулайн толгойн гуулин цутгамалыг 14 сая еврогоор тус тус үнэлж заржээ.
Энэ хоёр амьтны толгойн гуулин цутгамалыг телефон утсаар худалдаа худалдаанд оролцогч мөн орой худалан авчээ. Гэвч чухам хэдэн худалдан авагч худалдаж авсан, тэд хэн болох нь тодорхойгүй байна.
Хулгана, туулайн толгойн энэ гуулин цутгамал нь Юань Мин-юань цэцэрлэгт хүрээлэнгийн "12 жилийн амьтны толгой"-гийн дотроос гадаадад бий нь нотлогдоод байгаа хоёр зүйл нь болно.
"12 жилийн амьтны толгой" нь хар тамхийн хоёрдугаар дайны үед алдагджээ. Одоо, үхэр, мич, бар, гахайн, морины толгойг эх орондоо буцаан авчирсан байна. Үүнээс гадна, луу, могой, хонь, тахиа, нохойн толгойн гуулин цутгамал хаа байгаа нь тодорхойгүй байсаар. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\
|