Нутаг сэвдгээр: 93030 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний байдлаар 10 сая 80 мянга. Гол нь Магиар үндэстэн, хүн амын 90 орчим хувийг эзэлдэг. Мөн Словак, Румын, Хорват, Серби, Словени, Герман зэрэг үндэстний цөөнх бий. Албаны хэл нь Унгар хэл. Оршин суугчдын 66,2 хувь нь Католик шашин шүтэж, 17,9 хувь нь Христосын шашин шүтдэг.
Нийслэл: Будапешт, 2006 оны 1-р сарын 1-ний байдлаар 1 сая 700 мянган хүн амтай. 2004 оны жилийн дундаж агаарын хэм 11,3 хэм. Төрийн тэргүүн:Ерөнхийлөгч Солиом Ласзло, 2005 оны 8-р сарын 5-ны өдөр тушаалд оров, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.
Чухал баяр дурсгалын өдөр: 1848 оны хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн дурсгалын өдөр – 3-р сарын 15-ны өдөр. Үндэсний баяр – 8-р сарын 20-ны өдөр. 1956 оны хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн дурсгалын өдөр болон 1989 оны бүгд найрамдах улс тунхагласан өдөр – 10-р сарын 23-ны өдөр.
Ерөнхий байдал: Төв Европын далайн гарцгүй орон. Зүүн тийш Румын, Украинтай, өмнө зүгтээ Словени, Хорват, Серби хийгээд Монтенегротай, баруун тийш Австритай, хойд зүгтээ Словактай хил залгаж, нийт 2246 километр урт хилийн шугамтай. Эх газрын дулаан бүсийн өргөн навчит ойн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 9,7 хэм орчим.
Манай тооллын 896 онд Магиарын нүүдэлчид Урал нурууны баруун энгэр, Волга мөрний булангаас Дунай мөрний хотгорт ирж нутагшив. 1000 онд феодалын вант улс байгуулав. 1526 онд Турк түрэмгийлж, Унгарын феодалын улс задрав. 1541 онд Унгар гурван тийш задарч, харын ноёрхолд оров. 1699 онд нийт Унгар Хабичсбург вант улсын ноёрхолд оров. 1848 онд хувьсгал эрх чөлөөний тэмцэл үүсэв. 1849 оны 4-р сард Бүгд Найрамдах Унгар Улс байгуулагдав. 1867 онд Австри, Унгарын эзэнт улс байгуулагдав. 1919 онд Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Унгар Улс байгуулагдав. 1949 оны 10-р сард Бүгд Найрамдах Унгар Улсыг байгуулсан бөгөөд үндсэн хуулиа нийтлэв. 1956 оны 10-р сард Унгарын хэрэг гарав. 1989 оны 10-р сарын 23-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Унгар Улс гэж өөрчлөв. \М. Цэцэн бэлтгэв\
|