• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-26 16:29:01    
Вэньжөүгээс хөгжлийн гараагаа эхлүүлсэн Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд

CRI

      Хятад улс 30 жилийн өмнөөс эхлэн өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлж, хувийн хэвшлийн эдийн засаг нь саат хороотой байснаасаа түргэн хөгжиж, Хятадын эдийн засгийн чухал хүчин болсон байна. Одоо та бүхэнд Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг хөгжлийн гараагаа эхлүүлсэн газар-Өмнөд нутгийн тэнгисийн эргийн хот Вэньжөүгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг танилцуулах болно.

     1979 онд, гэр бүл нь маш ядуу 19 настай эмэгтэй Тун Хуамэй хувиараа аж ахуй эрхлэх лиценз авсан байна. Энэ нь харин Хятадын "Хувиараа аж ахуй эрхлэх анхны лиценз" болсон байна.

      Үүнээс өмнө Вэньжөүд хүмүүс өөрийнхээ гэрийн өмнө жижиг наймаа хийдэг байсан юм. Гэвч тухайн үед төрийн өмчийг л зөвшөөр ч байсан тул ингэж наймаа хийх нь хориотой байсан юм байна.

      Өөрчлөлт хийж, нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн эхний үед хувиараа наймаа хийхийг зөвшөөрөх болсон боловч хүмүүс наймаачдыг тоодоггүй байжээ.

      Тун Хуамэй лиценз авсныхаа дараа өөрт нь зөвхөн 150 юань үлдсэн юм байна. Ингэж тэрээр өөрийнхээ жижиг наймаагаа эхлүүлсэн юм байна. Ноднин тэрээр өөрийн Товчны компаниа байгуулжээ. Дүрмийн сан нь 500 мянган юаньд хүрсэн юм байна.

      Түүний компанитай адилхан ийм компани вэньжөүд маш олон байгаа юм. Өнөө Вэньжөүгийн хувийн өмчийн аж ахуйн нэгжийн нийт тоо 140 мянгад хүрч, бүх хотын аж ахуйн нэгжийн нийт хэмжээний 99.5 хувийг эзэлж, үүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ нь 95.5 хувийг эзэлж, Вэньжөү хотын үйлдвэрлэсэн жижиг бараа нь бүх Хятадын зах зээлд тархсан байна.

      Вэньжөү хотын хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, Өөрчлөлт хийж, нээлттэй байхаас өмнө Вэньжөү хотын хөгжлийн нөхцөл маш муу, эх баялаг хумс, дэд бүтцийн байгуулалт хоцрогдонгуй, хүн олон газар бага, зөрчил их, ажил олоход маш бэрх байсан юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг зохицуулах, урьдаар хэсэг хүмүүс нь баяжиж, дараа нь баяжсан хүмүүс нь ядуу хүмүүсээ дагуулан хамтаар баяжихын хамгийн гол, хамгийн үр ашигтай арга зам бол хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэх явдал болно гэжээ.

      Ашиг сонирхол нь хүмүүсийн сэтгэлийн гүнд байсан маш их идэвхжил болон бүтээлч чадварыг бадруулж чадсан байна. Ийм зориг санааны урьдал нөхцөлд Вэньжөүчууд хөгжлийн замаа эрэн олсон бөгөөд өөрийн гэсэн онцлогтой "Вэньжөүгийн хэлбэр"-ийг бүрэлдүүлж чадсан байна.

      Энэ хөгжлийн хэлбэрийн эхний хугацаанд, хөдөлмөр хүч нягтрал ихтэй олон төрлийн салбар нь Вэньжөүд эхний ээлжид хөгжсөн бөгөөд үүнд голцуу гутал үйлдвэрлэсэн юм байна.

      Гэвч хөдөлмөр хүчний өөрийн үртэг нь дээшилхийн дагуу, Вэньжөүгийн уламжлалт өртөг бага, үнэ хямд үйлдвэрлэл нь аажмаар зах зэлээс гарсан байна. Вэньжөүгийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн бүтцэдээ зохицуулалт хийж, бүтээгдэхүүний техникийг анхаарах болсон байна.

      Каннай корпорац бол 1980 онд байгуулагдсан Вэньжөүгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох бөгөөд энэ нь өнөө Хятадын гутлын хамгийн том үйлдвэрийн нэг болсон байна. Энэ нь берэндийн бүтээгдэхүүн болон техникийн шинэчлэлтээс салж чадахгүй юм.

     Каннай корпорац нь Хятадад хамгийн эрт олон улсын тэргүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон техникийг зээлдэн оруулж, мөн хамгийн эрт өндөр зиндааны гутлыг үйлдвэрлэсэн корпорац болох юм. Энэ жил тэд бас Итали, Испани зэрэг орны мэргэжлийн хүмүүсээр өөрийн зураг төслөө хийлгэж байна. Тэдний ирээдүй бол дэлхийд нэртэй берэндын бүтээгдэхүүн болно. Энэ нь түүний хөгжлийн ирээдүйг тогтоох болно. \Г. Сайн-Өлзий орчуулав.\