• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 17:42:19    
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо

CRI
      Хятад улсад аливаа эрх мэдэл бүр ард түмний гарт байдаг. Ард түмний төрийн эрх хэрэгжүүлэх байгууллага бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон орон нутгийн шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Иймээс Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо нь Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо болдог. Түүний үндсэн онцлог нь өргөн дэлгэр төлөөлөх чанартай, ард түмний төр улсаа удирдах үндсэн хэлбэр болох, ардчилал төвлөрлийн зарчим хэрэгжүүлж, ард түмний өргөн дэлгэр ардчилал болон эрх ашиг эдлэхийг хангахын зэрэгцээ, бас төрийн эрх хэрэгжүүлэхэд төвлөрөл болон нэгдэлийн байдал хангах, Ардын Төлөөлөгчдийн Их Хурал төрийн эрхийг нэгдэлтэй хэрэгжүүлэх угтвар нөхцөл дор төрийн засаг захиргааны эрх, шүүх эрх, шалгах эрх болон зэвсэгт хүчний удирдах эрхийг тодорхои хуваарлаж, төрийн эрхт байгууллага болон засаг захиргаа, шүүх, прокурорын зэрэг төрийн бусад байгууллагууд нэгдэлтэи зохицон ажиллах явдал болно.

      Шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нь сонгуулиар бий болох бөгөөд ард түмний өмнө хариуцлага хүлээж, ард түмний хяналтад байдаг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд олон салбар, олон газар нутаг, олон үндэстэн, олон анги давхаргын төлөөлөгч хүмүүс оролцдог. Тэд ард түмний дундаас сонгогдон гарсан бөгөөд энгийн үедээ түүнийг сонгосон байгууллага нэгж болон сонгогчидтаи нягт харилцаатай байж, ард түмний санал хүсэлтийг үргэлж ойлгож байдаг юм. Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр тэд санал бодлоо бүрэн илэрхийлж, бас тухайн орон нутгийнынхаа засгийн газар болон түүний харьяа ажлын байгууллагуудад хандан асуулга тавьж болох бөгөөд асуулга хүлээсэн байгууллага нь эрхбиш хариуцлагатайгаар хариу өгөх хэрэгтэй. Сонгогчид буюу сонгосон байгууллага нэгж нь хуулийн журам горимын дагуу өөрийн сонгосон төлөөлөгчөө огцруулах эрхтэй байдаг.