Сян, үндэстний сян, суурины удаа бүрийн сонгуулийн Ардын Төлөөлөгчдийн их хурлын бүрэн эрхийн хугацаа нь 3 жил байна. Тэргүүлэгчид, дарга, орлогч даргатай бөгөөд тэргүлэчид нь Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганыг чуулгадаг юм.
Сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын эрх үүрэг нь голцуу:
(Нэг) Том чухал үйл хэргийг хянан хэлэцэх болон шийдэх эрх
Сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь улсын төлөвлөгөөний дагуу тухайн засаг захиргааны нутаг районы эдийн засаг, соёлын үйлс болон олон нийтийн үйлсийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг тогтоож, тухайн засаг захиргааны нутаг районы санхүүгийн урьдчилсан төсөв болон түүний хэрэгжилтийн байдрын тухай тайланг хянан хэлэцэж батлахын зэрэгцээ, тухайн засаг захиргааны нутаг районы иргэдийн ажлын төлөвлөгөө зэргийг тогтоодог.
(Хоёр) Сонгох болон тушаалд тохоон томилох, тушаалаас нь чөлөөлөх, огцруулах эрх
Сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь сянгийн дарга, сянгийн орлогч дарга, суурины дарга, суурины орлогч даргыг сонгох буюу огцруулах эрхтэй.
Сянгийн дарга, сянгийн орлогч дарга, суурины дарга, суурины орлогч даргын тушаалд нэр дэвшигчийг сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгчид буюу 10-аас дээш тооны төлөөлөгч нэр хамтран дэвшүүлнэ.
Сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы үеэр сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгчид буюу 5-ны 1-ээс дээш тооны төлөөлөгч нэр хамтран дээр дурдсан хүмүүсийг огцруулах төсөл дэвшүүлж болно. Уг төслийг тэргүүлэгчид Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хэлэцүүлэхээр дэвшүүлнэ.
Сонгууль нь нэр бичихгүй хэлбэрээр явагдана.
(Гурав) Хяналт тавих эрх
Сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь сян, үндэстний сян, суурины Ардын засгийн газрын ажлын тайланг хянан хэлэцэж, түүний зохисгүй тогтоол захирамжийг цуцлан, сян, үндэстний сян, суурины ардын засгийн газрын бүрэлдэхүүнийг тушаалаас нь чөлөөлөх, огцруулах эрхтэй байдаг.
|