• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 18:06:58    
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны энэ оны чуулганаар дэлхийн улс төр, эдийн засгийн байдал Хятадад нөлөөлж буй асуудлыг авч хэлэлцэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган 3-ны өдөр Бээжинд чуулах гэж байна. Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны энэ оны чуулганаар дотоодын асуудлыг авч хэлэлцэх төдийгүй олон улсын улс төр, эдийн засгийн байдлаас Хятадад үзүүлж бий нөлөөний асуудал нь ч гишүүдийн анхаарлын төвд орсон асуудал болно гэж тэмдэглэжээ.

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын чуулганы шинээр томилогдсон хэвлэлийн төлөөлөгчийн хувьд, Жао Чижэн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны энэ оны чуулганы онцлогийг танилцууллаа. Тэр хэлэхдээ, банк санхүүгийн хямралын нөлөөнд байгаа болохоор, 2009 он нь онцгой он жил болох юм. Хариуцлагатай орны хувьд Хятад улс дэлхийн тавцан дээр улмаар чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Иймээс Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны энэ оны чуулганаар гишүүдийн авч хэлэлцэх агуулга нь зөвхөн дотоодын асуудлаар хязгаарлагдахгүй гэлээ.

     Жао Чижэн хэлэхдээ: "Энэ он бол нэлээд онцгой он жил, дэлхийн банк санхүүгийн хямрал Хятад улсад нөлөөллөө. Энэ нөлөөг зайлуулахын аргагүй юм. Хятад улс нь дэлхийн эдийн засгийн тавцан, улс төрийн тавцан дахь чухал үүрэг гүйцэтгэгч болж байна. Иймээс Хятадын үйл ажиллагаа нь дэлхийд нөлөөтэй, дэлхийн үй ажиллагаа нь Хятадад мөн нөлөөтэй байгаа. Иймд бидний авч хэлэлцэх асуудал нь зөвхөн дотоодын асуудлаар хязгаарлахгүй, олон улсын улс төр, эдийн засгийн байдлаас Хятадын эдийн засагт үзүүлж бий нөлөөний асуудлыг ч хамт нь авч хэлэлцэнэ. Энэ нь стратегийн чанартай мөртөө бас тактикийн чанартай юм. Ийм болохоор, энэ оны авч хэлэлцэх агуулга маш баялаг, авч хэлэлцэх сэдвүүд ч онцгой бодитой мөртөө хэрэгжих боломжтой юм" гэлээ.

     Жао Чижэн цааш нь хэлэхдээ, энэ онд хүлээн авсан гишүүдийн санал нь улс орны эдийн засаг, ард иргэдийн амьжиргааны асуудал зонхилж, үүнд банк санхүүгийн хямрал, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот орж ажил хийж байгаа тариачдын байдалд анхаарал хандуулах зэрэг багтаж байна гэжээ.

     Хятадын улс төрийн амьдрал дахь Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн үүргийн тухай Жао Чижэн хэлэхдээ, Хятадын улс төрийн зөвлөлдөх тогтолцоо нь Хятадын онцлог ихтэй, Хятадын улс төрийн амьдралд социалист ардчиллыг бадруулахын чухал хэлбэр болох бөгөөд Хятадын олон нам хамтран ажилласан социалист ажил үйлт чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ.

     "Их олон улс оронд улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэж байдаггүй болохоор, тэд үүнийг ойлгоход бэрхтэй байдаг. Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл бол Хятадын түүхэнд буй болсон, нэгдмэл фронтын нэгдсэн байгууллага, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, засгийн хэрэгт оролцогч нам бүлгүүд, иргэдийн олон нийтийн байгууллагууд, олон салбарын төлөөлөх хүмүүсээс бүрдсэн улс төрийн зөвлөлдөх зөвлөл болно. Энэ зөвлөлдөх зөвлөл нь ардчиллаар илэрдэг, бид үүнийг зөвшилцлийн ардчилал гэдэг. Тэр нь хэдийгээр хууль тогтоох эрхгүй, засаг захиргааны эрхгүй боловч, Хятадын улс төрийн амьдрал дахь чухал бүрэлдэхүүн хэсэг болдог, улс төрийн зөвлөлдөхийн үүрэг байхгүй байж болохгүй харин бүр шаардлагатай юм" гэж Жао Чижэн илэрхийлжээ.

      Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган 3-р сарын 3-ны өдрөөс Бээжинд 9 хоног чуулна. Уг чуулганаар Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны ажлын тайлан болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганаас хойших төсөл дэвшүүлсэн байдлын тухай тайланг сонсож хянан хэлэлцэх бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулганд байлцаж, Засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсож хэлэлцэх болно. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\