Загасыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Загасны маханд зүрхийг эрүүлжүүлдэг тос агуулагддаг.
Загас, оливын тос тогтмол хэрэглэх нь холестролыг багасгадаг.
Хүнсний ногоог өргөн хэрэглэж хэвших.
A витаминаар баялаг лууван, өргөст хэмх, цэцэгт байцаа зэргийг байнга идвэл хорт хавдраас сэргийлж чадна.
Дасгал хөдөлгөөн илүү хийж биеийн жингээ хэвийн байлгах нь хөгшрөлтийг удаашруулна.
Бие махбодын эсийг эрүүл байлгахын тулд витамин ихтэй, ногоон навчит хүнсийг байнга хэрэглэж байх нь чухал.
Витамин E баялаг ургамалын тос, үр тариа, самар зэргийг тогтмол хэрэглэж байх.
Цэвэр зөөлөн ус уух.
Архи, тамхийг цээрлэх.
Дарамтаас зайлж, байнга сэтгэл хангалуун байх. \Сарантуяа орчуулж бэлтгэв\
|