Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ 2-р чуулганд оролцох эхний бүлэг төлөөлөгчид 2-ны өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ.
Хятадын үр тариа үйлдвэрлэдэг том муж болох Хэн нань мужаас ирсэн эдгээр төлөөлөгчид үр тарианы аюулгүйн байдлыг гол анхаарч байгаа юм байна.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хэ нань мужийн Сань мэнь ся хотын хорооны нарийн бичгийн дарга Ли Вэньхүй хэлэхдээ: төрийн үр тарианы аюулгүйн байдлыг баталгаажуулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх нь эдийн засаг тогтвортой хөгжихийн үндэс болох юм гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|