• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:51:25    
Олон нам хамтран ажиллах гол хэлбэрүүд

CRI

     (Нэг) Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх

     Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх гэдэг нь Хятадын Коммунист Намын удирдлага дор олон Ардчилсан Нам Бүлэгүүдийн гишүүд төрийн том том чиг шугам, бодлого, хууль, дүрмийг боловсруулан гаргах болон хэрэгжүүлэх үйл хэрэгт оролцон, төрийн том том улс төрийн асуудал болон төрийн байгууллагын удирдагчдыг сонгох зөвлөлгөөнд оролцож, төрийн үйл хэргийг удирдах ажилд гар бие оролцох явдлыг хэлж байгаа болно.

      Хятадын Коммунист Нам болон олон Ардчилсан Нам Бүлэг хоорондоо бодитой үйл хэрэгт холбогдуулан зөвшилцэлгээ хийхдээ голцуу дараахь хэлбэрүүдийг авдаг байна:

     (1) Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган чуулгах. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удирдагчид олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүсийг урин чуулган чуулгаж, удалгүй дэвшүүлэх гэж байгаа том том бодлого, чиг шугмын асуудлаар Ардчилсан Нам Бүлгийнхэнтэй зөвшин хэлэлцэж, тэдний саналыг соносдог. Ийм чуулган жилд 1 удаа чуулгадаг.

     (2) Дээд зиндаанд ярилцлага хийх. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удрдагчид хэрэгцээ шаардлагынхаа дагуу олон Ардчилсан Нам Бүлгийн гол гол удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүсийг урьж тогтмол бус хугацаагаар бага хүрээнд яариа уузалт зохион явуулж, харилцан сонирхаж байгаа асуудлаар санал бодлоо солилцдог.

     (3) Хоёр сар дутамд 1 удаа яриа уулзалт зохион явуулдаг. Уг яриа уулзалтыг Коммунист Намын Төв Хороо даргалан хийж, олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүс оролцож, чухал байдлын талаар харилцан мэдээлэх юм уу мэдээлэл солилцож, чухал баримт бичиг уламжилан дуулгаж, бодлогын чанартай асуудал буюу зарим тусгай асуудлаар Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүмийн дэвшүүлсэн саналыг соносдог. Энгийн байдалд 2 сард дутамд 1 удаа ийм яриа уулзалт хийдэг боловч том чухал хэрэг явдлыг хэжээ ч гэсэн мэдээлж болдог.

      (4) Олон Ардчилсан Нам Бүлгийн удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүс төрийн том чиг шугам бодлого болон бодитой том асуудалд холбогдуулан хэжээ ч гэсэн Хятадын Коммунист Намын Төв Хороонд бичгээр саналаа дэвшүүлэх юм уу Хятадын Коммунист Намын Төв Хорооны хариуцлагатантай ярилцах хүсэлт тэвиж болно.

1 2